Л. Мөнхтүшиг: Долдугаар сард Сөүл хот руу зургаан удаа тусгай нислэг үйлдэнэ

Улсын онцгой комиссын Шуурхай штабаас өнөөдөр /2020.07.01/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр долдугаар сард  хийгдэх  тусгай нислэгийн талаар Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ.

Энэ сард Сөүл хот -зургаа, Япон улсын Токио хот -2,  Франкфурт-1, Истанбул-1 нийт 10 удаагийн тусгай нислэг үйлдэхээр төлөвлөжээ. 

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Гадаадад байгаа иргэдээ долдугаар сард татан авна, энэ тухай  мэдээллийг өгье. Тусгаарлах байрны нөөц бололцоог нэмээд нислэгийн давтамж болон татан авах тоог нэмэгдүүлсэн. Долдугаар сард хийх хамгийн эхний нислэг бол Монголчууд хамгийн ихээр оршин суудаг Сөүл хот руу долдугаар сарын 2-нд хоёр нислэг үйлдэнэ. Долдугаар сарын 4-нд Япон улсын Токио хот руу нислэг үйлдэнэ. Долдугаар сарын 7-ны өдөр Сөүл рүү дахин хоёр нислэг үйлдэнэ. Үүний дараа Турк болон Европын орнууд тэр дундаа Истанбул хот руу транзит нислэг үйлдэхээр төлөвлөж байна. Энэ нислэг 9-нд нисээд 10-ны шөнөдөө орж ирэх урьдчилсан хуваарьтай  байгаа.

Түүний дараа буюу наадмын дараа буюу долдугаар сарын 15-нд Сөүл хот руу зөвхөн транзит зорчигч авах нислэгийг үйлдэх гэж байна.  Нислэг үйлдэх тоогоороо өндөр байдаг АНУ-д байгаа иргэдээ түлхүү авна гэж төлөвлөсөн. Долдугаар сарын 20-нд дахин Сөүл хот руу нислэг үйлдэнэ.

Долдугаар сарын 21-нд Япон улсын Токио хот руу нислэг үйлдэнэ. Хамгийн сүүлд буюу долдугаар сарын 26-нд Франкфурт чиглэлийн тусгай үүргийн онгоц хөөрөх юм. Тус нислэгүүдийг тусгаарлах байрны хүчин чадлаас хамаарч төлөвлөсөн. 3000 орчим иргэнийг татаж авах төлөвлөгөө гарсан”гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …