Д.Нямхүү: ОХУ-аас ирсэн нэг оюутан эдгэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Зургадугаар сарын 30-ны өдөр гурван лабораторид нийт 406 шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Задалж танилцуулбал, ажиглах байранд тусгаарлагдсан 370 хүний давтан шинжилгээ, ХӨСҮТ-т сэжигтэй гэж үзэн тусгаарласан хоёр, тандалтын зорилгоор хийсэн долоон шинжилгээ, ачаа тээврийн 19 жолоочид коронавирус илрээгүй.

Өнөөдөр 21 настай нэг оюутан эдгэрэн ХӨСҮТ-өөс гарч, дараагийн ажиглалт руу шилжлээ. ОХУ-аас ирсэн тус оюутан 36 хоног эмчлүүлсэн.

Сайн мэдээ дуулгахад ХӨСҮТ-д эмчлэгдээд эдгэрч гарсан жирэмсэн эмэгтэй сувилалд хянагдаж байсан. Тухайн эмэгтэйг өчигдөр ХӨСҮТ-д буцаан авчирсан бөгөөд өнөө өглөө төрж, охинтой боллоо”гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …