С.Ганбаатар: Миний туслахууд тагнуултай кино үзэж байсан тулдаа л амьд гарлаа

Ерөнхийлөгч Х.Баттулга бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн Анхдугаар чуулганы тов тогтоосны дагуу Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн үр дүнд шинээр бүрдсэн Улсын Их Их Хурлын Анхдугаар чуулган өнөөдөр (2020.06.30) 12 цаг 50 минутад Төрийн ордны “Их Хуралдай” танхимд нээлтээ хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн С.Ганбаатар Сонгуулийн ерөнхий хорооны даргын илтгэлтэй холбогдуулан байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Би ялсан ч гэсэн шударгаар сонгууль болсон бол ялах байсан олон, олон хүмүүсийн өмнөөс үг хэлье.Дэндүү шударга бус сонгууль болсон. Төрийн машин тэр чигэрээ ажилласан, цагдаа аймшигтайгаар бүдүүлгээр ажилласан. Миний хэдэн туслах тагнуултай кино үзэж байсан тулдаа л би амьд гарлаа. Уулзалтад орчихоод бултаж зугтах л ажил хийнэ шүү дээ. Бодит үнэн. Ямар аймшигтай, ичгүүргүй, аархсан, аатай сонгууль болов оо. Энэ янзаараа байвал Монголын улс төр авлига хүнд суртал, бузар булайгаас салахгүй. Сонгуулийн ерөнхий хороонд хариуцлага тооцох ёстой” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.