УИХ-ын 76 гишүүний 21 нь эдийн засагч мэргэжилтэй

Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулганы нэгдсэн хуралдаан яг одоо төрийн ордонд үргэлжилж байна.

Чуулганы хуралдаанд Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн УИХ-ын 2020 оны ээлжит сонгуулийн дүнг танилцууллаа.

Энэ үеэр шинээр сонгогдсон 76 гишүүний боловсролын түвшинг мэдээллээ.

Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга Ч.Содномцэрэн: Сонгуулийн дүнгээр Монгол Ардын Намаас – 62, Ардчилсан Намаас – 11, “Та бидний эвсэл”-ээс /МАХН-ИЗНН-МҮАН/ – 1, “Зөв хүн электорат” эвслээс – 1, бие даан нэр дэвшигч – 1 хүн тус тус Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдлоо.

Улсын Их Хурлын гишүүдийн 38 нь анх удаа сонгогдсон, 13 нь буюу 17.1 хувь нь эмэгтэй, хамгийн ахмад нь 66 настай, хамгийн залуу нь 33 настай байна.

Нийт гишүүдийн 14 /18.42%/ нь хуульч, эрх зүйч, 21 /27.63%/ нь эдийн засагч, 12 /15.79%/ нь инженер, агрономич, 14 /18.42%/ нь улс төр, нийгмийн ухаан, урлаг, утга зохиолын, 9 /11.84%/ нь эмч, багш, 6 /7.89%/ нь бусад мэргэжлийн хүн байна.

Монгол Улсын Их Хурлын 2020 оны ээлжит сонгууль нь Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль, Сонгуулийн төв байгууллагын тухай хууль болон бусад хууль тогтоомжид бүрэн нийцсэн, хуулийн дагуу хүчин төгөлдөр боллоо.

Ард иргэд, сонгогч түмнийхээ итгэлийг хүлээж төрийн эрх барих дээд байгууллагад сонгогдсон Улсын Их Хурлын эрхэм гишүүд Та бүхэнд хуулиа дээдлэн, ёс зүйн дүрмээ баримтлан шударга ажиллахыг нийт сонгогчдынхоо нэрийн өмнөөс хүсье”гэлээ.

Санал болгох мэдээ

ЗГ: Газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн талаар хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: – Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх …