Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг баасан гарагт товлолоо

Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаан болж, өндөрлөлөө. Өнөөдрийн хуралдаанаар Гудамж нэршүүлэх тухай, Нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэж авах тухай болон Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг товлох тухай асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэлээ.
Сүхбаатар дүүргийн I хорооны нутаг, Жамьян гүний гудамжнаас урагш Чойжин ламын сүм музейн баруун талаар П.Гэндэнгийн гудамж хүртэлх замыг Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, их зохиолч, сэтгүүлч Лодонгийн Түдэвийн нэрээр нэршүүлэх шийдвэрийг Тэргүүлэгчид гаргалаа. Ташрамд дурдахад, Улаанбаатар хотод  240 гаруй гудамж байгаагаас одоогоор 160 гаруйг нь нэршүүлээд байна.
Мөн хуралдаанаар Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус XI хуралдааныг долдугаар сарын 3-ны өдөр буюу баасан гарагт хуралдуулахаар товлолоо. Тус хурлаар зарим төлөөлөгчийг чөлөөлөх, Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ.

Нийслэлийн ИТХ-ын ХМОНХТ

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …