НМХГ:ЭЕШ-ын зохион байгуулалтын үйл ажиллагаанд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийгдлээ

Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын газраас элсэлтийн ерөнхий шалгалтын зохион байгуулалтын бэлтгэл ажилд урьдчилан сэргийлэх хяналт шалгалтыг зургадугаар сарын 29-ний өдөр хийлээ.

Нийслэлийн хэмжээнд 2020 оны ЭЕШ-ыг 43 байранд нийт 11101 шалгуулагчийг хамруулахаар зохион байгуулсан байх бөгөөд урьдчилан сэргийлэх шалгалтад 34 байр буюу 79.1 хувийг хамруулахад сэжигтэй тохиолдол илэрсэн тохиолдолд тусгаарлах өрөө 57-г тохижуулсан байна.

Шалгалтыг зохион байгуулах байрнуудын  дөрвөн байранд буюу 17.8 хувьд зураглал хийж байршуулаагүй, шалгалтын таван  байранд буюу 14.7 хувьд санамж, зөвлөмжийг зохих газруудад байрлуулаагүй, хоёр  байранд буюу 5.9 хувьд гар угаах нөхцөлийг бүрдүүлээгүй, 13 байранд буюу 38.2 хувьд анги танхимд гар халдваргүйжүүлэх уусмалыг байрлуулаагүй, хоёр  байранд буюу 94.1 хувьд ахуйн хэрэглээний халдваргүйжүүлэх бодисоор хангаагүй, нийт 805 анги танхимд шалгалтыг авахаас 457 буюу 56.7 хувийг камержуулаагүй байна гэж Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Санал болгох мэдээ

Интерполын хөх булант зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан иргэнийг баривчлан, албадан авчирлаа

Олон Улсын Эрүүгийн цагдаагийн байгууллага Интерполын “Хөх булант” зар мэдээгээр эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын …