Д.Нямхүү: ХӨСҮТ-д эмчлэгдэж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 07:20 цагт төрж охинтой боллоо

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Зургадугаар сарын 29-нд гурван лабораторид нийт 357 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 261 хүнд давтан шинжилгээ хийсэн. Энэ бол Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн хүмүүс голчлон байгаа.

Ажиглах байранд байгаа 66 хүний давтан шинжилгээнээс мөн илрээгүй. ХӨСҮТ-т хяналтад байгаа долоон хүний шинжилгээ болон тандалтын зорилгоор авсан зургаан сорьцоос коронавирус илрээгүй.

Томуугийн эмчилгээ хийлгэж байгаа хүмүүсийн сорьцоос санамсаргүй түүврийн аргаар сонгож тогтмол шинжилгээ хийж байгаа. Алтанбулаг боомтоор орж ирсэн 23 жолоочийн шинжилгээнд мөн вирус илрээгүй. Нийт батлагдсан тохиолдол 220, эдгэрсэн 175, эмчилгээнд 45 хүн байгаа. Биеийн байдлыг үнэлбэл 34 хүн хөнгөн, 11 хүн хүндэвтэр байна.

ХӨСҮТ-д эмчлэгдэж эдгэрсэн жирэмсэн эмэгтэй өнөө өглөө 07:20 цагт төрөөд охинтой боллоо. Баяр хүргэе.Дараагийн онгоцнуудаар ирэх иргэдийг хүлээн авах бэлтгэлээ хангасан” гэлээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.