Ерөнхийлөгч Анхдугаар чуулганыг 12:00 цагт зарлалаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас Анхдугаар чуулганы товыг тогтсон талаар мэдэгдлээ.
Ерөнхийлөгчийн зарлигаар УИХ-ын найм дахь сонгуулийн үр дүнд дүнгээр байгуулагдсан шинэ парламентын Анхдугаар чуулган өнөөдөр буюу зургадугаар сарын 30-ны 12:00 цагт хуралдахаар болжээ.

Анхдугаар чуулганд шинээр сонгогдсон төрийн түшээд УИХ-ын гишүүний тангараг өргөх юм.Мөн УИХ-ын даргыг томилно.

АНХДУГААР ЧУУЛГАНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ:

УИХ-ын тухай хууль:

14.3.1. шинээр сонгогдсон гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх

14.3.2. Улсын Их Хурлын дарга, дэд даргыг сонгох

14.3.3. Байнгын болон дэд хороодын бүрэлдэхүүнийг баталж Байнгын хорооны дарга нарыг сонгох

14.3.4. Ерөнхий сайдыг томилох

14.3.5. Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль хэлэлцэн батлах

14.3.6. Засгийн газрын гишүүдийг томилох

14.3.7.Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батлах эсэх асуудлыг шийдвэрлэх

14.4. Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын бусад асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж болно.

14.5.Анхдугаар чуулганаар энэ хуулийн 14.3.7-д заасан асуудлаар санал хураалт явуулж, нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь дэмжсэн бол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийг шинэчлэн батална.

Санал болгох мэдээ

ЗГ:Элэгний Д вирусын халдварын тархалт, эмчилгээ, оношилгооны өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээг хэлэлцэж байна

Засгийн газрын ээлжит хуралдаан болж байна. Өнөөдрийн хуралдаанаар: • Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төсөл …