Фото: “Хогоор бүү хорло” аяны хүрээнд хийгдэж буй ажлууд

Цагдаагийн ерөнхий газрын Экологийн Цагдаагийн албанаас иргэдийн экологийн боловсролыг дээшлүүлэх, байгаль орчны эсрэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх шинэ үеийн нэгдмэл үзэл, төлөвшил, байгаль хамгаалах зөв дадал хандлагыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Байгаль Эн Тэргүүнд” төслийг зургадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хэрэгжүүлж байгаа билээ.

Уг төслийн хүрээнд “Байгаль орчныг хамгаалах тухай хууль”-ийн 3 дугаар зүйл “Газар, түүний хөрсийг аливаа нөлөөлж болзошгүй үйл ажиллагаанаас хамгаалж, байгаль орчны тэнцэл алдагдахаас урьдчилан сэргийлэх” тухай хуулийн заалтыг хэрэгжүүлэх, мөн дээрх төслийн “Амьдралын зөв хэв маяг” бүлгийн “Хотын болон аяллын дүрэм, Хог хаягдлын алтан дүрэм” сэдвээр олон нийтэд чиглэсэн нөлөөллийн ажлуудыг хийж байна.

“Байгаль эн тэргүүнд, Хогоор бүү хорло” аянд жирийн иргэдээс эхлээд урлаг, соёл, спортын төлөөлөл, төрийн болон хувийн хэвшлийн олон байгууллага энэ аянд нэгдэж, “Хогоор бүү хорло” хэмээн уриалах болсон.

Тэгвэл энэ удаагийн фото мэдээ булангаараа “Хогоор бүү хорло” аяны хүрээнд хийгдэж буй ажлуудыг танилцуулъя.

Хүн байгаль хоёр хүйн холбоотой 
Байгаль эн тэргүүнд

“Петровис” ХХК-ны “Петромарт” дэлгүүрт эко машины үнсний сав борлуулагдаж эхэллээ

Ангилсан хогийг ачиж, зөөвөрлөхөд шинэ систем нэвтрүүлж байна

Иргэд , албан байгууллага ‘’Хогоор бүү хорло❗️” аянд нэгдсээр байна.

Байгаль орчноо хамгаалах үйлсэд хамт олноороо хувь нэмрээ оруулцгаая!

Эко жолооч уралдаан зарлагдлаа 

Санал болгох мэдээ

Энэ онд 17 байршилд 19.5 км авто замыг засаж шинэчилнэ

Зам засвар арчлалтын хүрээнд энэ онд нийслэлийн 17 байршилд авто замыг засаж шинэчлэхээр төлөвлөөд байна. …