Б.Халиун:Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг бөөгнөрөл үүсгэхгүйгээр зохион байгуулна

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас өнөөдөр Үндэсний их баяр наадмын үед хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдалд хяналт тавин ажиллах ажлын хүрээнд ямар ажлыг зохион байгуулах талаар мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд ГБХЗХГ-ын дэд дарга Б.Халиун “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 01 дүгээр тогтоол, Коронавируст халдвар “КОВИД-19” цар тахлын үед үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг зохион байгуулах түр журмын хэрэгжилтийг тус тус ханган ажиллах хүрээнд Хурдан морины уралдаанч хүүхдийн бүртгэлийг хүүхдийн бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс орон даяар зургадугаар сарын 29-нөөс долдугаар дугаар сарын 08-ны өдрүүдэд Сумын Засаг даргын тамгын газар, Аймаг, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар дээр долдугаар сарын 09 нд Хурдан морины уралдааны бүртгэлийн талбай дээр тус тус бүртгэлийг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна” гэлээ.

Мөн хурдан морины уралдаанч хүүхдийг бүртгүүлэхдээ уяач та бүхэн заавал уралдаанч хүүхдийнхээ хамт ирж цахим бүртгэлд бүртгүүлнэ.

Эцэг эхчүүд хүүхдийн бүртгэлийг хийлгэхдээ:-хүүхдийн төрсний гэрчилгээ,

-Хүүхдийн эрүүл гэдгийг тодорхойлох эрүүл мэндийн байгууллагын тодорхойлолт

-эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрөл,эсвэл уяач эцэг эх, хүүхдийн хооронд байгуулсан гэрээ

-Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан гэрээг авчирна.

Хурдан морины уналдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалд уралдаанч хүүхэд нь заавал даатгуулсан байх ёстой бөгөөд уг даатгал нь дан ганц хурдан морины уралдааны үед биш бүтэн 1 жилийн хугацаанд дараах нөхцөлүүдэд нөхөн олговор олгох юм.

Үүнд:

Суурь хураамж 100.000 төгрөг, нөхөн олговор 20.0 сая хүртэлх

Дан ганц хурдан морины уралдааны үед бус бүтэн 1 жилийн хугацаанд буюу бусад нөхцөлд гэмтэж бэртсэн үед нөхөн олговор бүрэн олгогдоно.Нөхөн олговорт аймаг, сум хоорондын тээвэрлэлтийн зардал багтсан.

Одоогийн байдлаар Хурдан морины уралдаанч хүүхдийн гэнэтийн ослын даатгалын бүрэлдэхүүнийг Санхүүгийн зохицуулах хорооноос зөвшөөрөл авсан 11 даатгалын компани байгаагаас дээрх нөхцөлүүдийг гэрээндээ тусгасан 4 компани байна.

Хурдан морины уралдаанч хүүхдийн аюулгүй байдлыг хангаж эцэг эх, асран хамгаалагч болон уяач та бүхэн “Хурдан морины уралдаанч хүүхдийн хамгаалалтын хувцас, морин хэрэгсэлд тавигдах шаардлага MNS 6264:2018 стандартын дагуу хурдан морины уралдааны үед уралдаанч хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангаж хамгаалалтын хувцас хэрэглэлийг бүрэн өмсгөх уралдуулах шаардлагатай.

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

О.Номинчимэг: Төв цэнгэлдэх хүрээлэнгээс хэсэгчилж зарсан газруудыг шалгаж, дуудлага худалдааны үнийг төлүүлнэ

1993 онд Төв цэнгэлдэх хүрээлэнг ягаан тасалбараар хувьчилж, 70 хувийг нийслэлд, 30 хувийг хувийн өмчид …