Жүжигчин Г.Алтаншагай “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн ялагчаар тодорлоо

Австралийн “FremantleMedia” компанийн албан ёсны эрхтэйгээр “Боловсрол” суваг телевиз “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийг үзэгчдийн хүртээл болоод хоёр сарын хугацаа өнгөрч байна.

Тэгвэл өчигдөр/2020.06.28/ “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны 9 дахь дугаар 20:00 цагт “Боловсрол” суваг телевизээр шууд үзэгчдийн хүртээл боллоо.

Финалын шатны 9 дахь дугаарт жүжигчин Г.Алтаншагай, У.Цогтбаяр, Б.Барслхагва болон дуучин С.Зоригтбаатар нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдсөн юм.Тэднээс оногдсон дүрээ чадварлаг бүтээн, өгөгдсөн нөхцөлд хувирч чадсан оролцогчоор МУСТА, жүжигчин Г.Алтаншагай тодорч, ялагчийн таван сая төгрөгийн эзэн боллоо.

Жүжигчин Г.Алтаншагай тавдугаар сарын 3-ны өдөр “Бурхны авралаар, чи ирлээ!”шоу нэвтрүүлгийн анхны дугаарт жүжигчин Б.Ариунцэцэг, комедиан У.Содхүү нарын хамт оролцож шоуны анхны дугаарын ялагчаар тодорч цом, гурван сая төгрөгийн эзэн болсон юм. Ийнхүү хоёр дахь удаагийн ялагчаар тодорлоо.

“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн финалын шатны сүүлийн 10 дахь дугаар 7-р сарын 5-ны Ням гарагийн 20:00 цагт “Боловсрол” телевизээр шууд дамжуулагдана үзэгчдийн хүртээл болно.

http://credit-n.ru/vklady.html

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …