“Бурхны авралаар, чи ирлээ!” шоуны ялагчийг үзэгчид тодруулна

“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлэг үзэгчдийн хүртээл болоод хоёр сарын хугацаа өнгөрчээ. Нийт найман дугаарын ард амжилттай гарсан тэд финалын шатны 9, 10-р дугаарыг шууд дамжуулан хүргэхээр бэлтгэл ажилдаа ороод байна. 

Финалын 9-р дугаарт жүжигчин Г.Алтаншагай, У.Цогтбаяр, Б.Барслхагва болон дуучин С.Зоригтбаатар нар оролцож, ялагчийн төлөө өрсөлдөх аж. Тэднээс оногдсон дүрээ чадварлаг бүтээн, өгөгдсөн нөхцөлд хувирч чадсан цор ганц оролцогч ялагч болж, 5 сая төгрөгийн эзэн болох юм.

Нэг зүйлийг онцлон дуулгахад шоу нэвтрүүлгийн ялагчийг зөвхөн үзэгч таны мессеж саналаар тодруулах болно. Санал авах 155115 дугаартай шугам нэвтрүүлэг эхэлмэгц нээгдэх бөгөөд дэмжиж буй оролцогчийнхоо хувийн дугаарыг мессежээр илгээж, дэмжээрэй. 

Жүжигчин У.Цогтбаяр 1, Дуучин С.Зоригтбаатар 2, жүжигчин Б.Барслхагва 3, жүжигчин Г.Алтаншагай 4 гэсэн хувийн дугаартай өрсөлдөх болно. Аль ч үүрэн телефоны хэрэглэгч, хэдэн ч удаа мессеж илгээж, саналаа өгөх боломжтой.

Оролцсон дугаартаа оногдсон дүрээ чадварлагаар аварсан тэднийг финалын шатанд юу хүлээж байгаа бол? Үүнийг мэдэхийг хүсвэл 6-р сарын 28-ны Ням гарагийн 20:00 цагт “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгээ “Боловсрол” телевизээр шууд хүлээн авч үзээрэй.

http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html

Санал болгох мэдээ

“Орлон тоглогч” ОАК-ны уран бүтээлчид үзэгчдэдээ зориулсан тусгай үзвэр зохион байгуулав

“17” продакшн Voo-тэй хамтран “Орлон тоглогч” олон ангит кино бүтээн, үзэгчдэд хүргэж буй. 16 ангит …