Шаардлага хангаагүй 2 кимчиний үйлдвэрийг хаажээ

kimchi_do_doМХЕГ-аас 2012 онд эрсдэлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байсан гэх 11 компаний “Нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, бүтээгдэхүүний чанар аюулгүй байдал”-д шалгалт хийсэн байна.

Шалгалтад дээрхи байгууллагуудын 20 гаруй нэр төрлийн 73 бүтээгдэхүүнээс дээж авч шинжилжээ. Шинжилгээний дүнд тухайн 73 бүтээгдэхүүнээс эрүүл ахуйд хортой гэсэн ямар нэгэн бодис илрээгүй бөгөөд бүгд эерэг дүнтэй гарсан байна. Харин 11 компаний хоёрыг нь буюу кимчи үйлдвэрлэдэг “Баясгалант болор”, “Эрхэм сан” гэсэн компанийг аюулгүй байдлын өндөр эрсдэлтэй гэж дүгнэн үйл ажиллагааг нь зогсоожээ.

Сонирхуулахад, нөөшилсөн хүнсний бүтээгдэхүүн нь бусад төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг бодоход маш өндөр темпратурт, өндөр технологийн дор үйлдвэрлэдэг тул нян бактери бүхий эрүүл мэндэд хортой бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж гарах нь харьцангуй бага байдаг аж.

Л.Бадрах

Ugluu-logo1719

Санал болгох мэдээ

Шинээр сэргэсэн ГАДААД ХАРИЛЦАА!

​Гадаад харилцааны бодлого Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарын үнэт зүйл, үзэл бодол, характер, харизмаас нь хамаардаг. …