Л.Оюун-Эрдэнэ: Хамгийн өндөр ирцтэй сонгууль байгаасай гэж хүсэж байна

УИХ-ын сонгуулийн 18-р тойрог буюу Хэнтий аймагт нэр дэвшигчид иргэнийхээ үүргийг биелүүлж саналаа өгч эхэллээ. Тэгвэл МАН-аас нэр дэвшигч УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ Хэрлэн сумын Тэмүүжин цогцолбор сургууль буюу 18-р тойргийн 1-р хэсэгт 10 цагийн үед сонгуулиа өглөө.

УИХ-ын сонгуулийн 18-р тойрогт МАН-аас нэр дэвшигч Л.Оюун-Эрдэнэ:Туурга тусгаар ардчилсан Монгол улсын эрх чөлөөт иргэний хувьд иргэнийхээ эрхийг эдэлж, үүргээ биелүүлж ээлжит 8 дахь удаагийн парламентын сонгуульд саналаа өглөө. Дэлхийн нийтээрээ цар тахалтай амаргүй үе тохиож байна. Өмнө нь Солонгосын ард түмэн түүхэндээ байгаагүй хамгийн өндөр саналыг өгсөн байсан. Үүнтэй адил Монголчууд маань ч гэсэн саналаа идэвхтэй өгч хамгийн өндөр ирцтэй сонгууль байгаасай гэж хүсэж байна.

Залуучууд маань дээлтэй, масктай ирж сонгуулиа өгч байна. Миний хувьд ч гэсэн  өнөөдөр үндэсний хувцастай төрийнхөө сонгуульд саналаа өглөө. Сонгууль маань шударга сайхан явагдаж Монголын ард түмэн  үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдэлж, өөрийнхөө төлөөллийг төрд илгээнэ гэдэг итгэлтэй байна.

http://credit-n.ru/about.html http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html

Санал болгох мэдээ

Эмийн үйлдвэрийн газрыг дуудлага худалдаанд оруулна

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороонд байрлах, хуучнаар …