Байду навигацийн системийн 55 дахь хиймэл дагуулыг амжилттай хөөргөжээ

23-ний 9 цаг 43 минутад, Хятад улсын Шичаны дагуул хөөргөх төв “Чанжэн-3Б” зөөгч пуужингаар “Байду” навигацийн системийн 55 дахь дагуул буюу Байду-3-ын хамгийн сүүлчийн ширхэг дэлхийн бөмбөрцгийг хамарсан сүлжээг бүрдүүлэх хиймэл дагуулыг амжилттай хөргөлөө. Ингэснээр Байду-3 дэлхийн бөмбөрцгийг хамарсан хиймэл дагуулын навигацийн системийн уулын товлосон төлөвлөгөөгөө хагас жил урьдчилан биелэгдлээ.

Энэ удаад хөөргөсөн хиймэл дагуул нь геостационар хиймэл дагуул юм. Сансрын тойрог замд иж бүрэн туршиц хийж дагуулын сүлжээнд нэгтгэсний дараа Хятад улс Байдугийн нийт системд нэгдсэн туршиц, зохицуулалт хийж, системийн үйл ажиллагаа тогтвортой, найдвартай, чадварын индекс онц сайн байхыг баталгаажуулсан үндэс суурийн дагуу хойшид хэрэглэгчдэд бүх цагийн, өндөр нарийвчлалттай олон улсын навигацийн үйлчилгээ үзүүлж, түүнчлэн хиймэл дагуул дээр суурилуулсан нэмэлт системийг эрчимжүүлэх, богино хэмжээний мэдээлэл холбоо, нэг цэгийн байршлыг нарийн тодорхойлох зэрэг өвөрмөц үйлчилгээ хангах болно.

http://credit-n.ru/ipoteka.html http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …