Б.Энхжаргал: “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нь жүжиглэх чадвар шалгах зорилгогүй

Боловсрол телевизийн уран бүтээлчид “Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгээ үзэгчдэд толилуулаад багагүй хугацаа өнгөрлөө. Олны танил хүмүүсийг хүндхэн агаад хөгжилтэй нөхцөлд оруулдаг тус контентын ерөнхий продюсер Б.Энхжаргалтай шоуны тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

-“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу нэвтрүүлгийн үндсэн дүрэм нь үзэгчдийг гайхшируулсан. Тиймээс нэвтрүүлгийн дүрмийн талаарх танилцуулгаар яриагаа эхэлье?

-“Бурхны авралаар, чи ирлээ!” нэвтрүүлэг нь бэлдээгүй хошигнол төрөлд багтдаг. Бэлдээгүй хошигнол гэдэг нь оролцогчид ямар ч бэлтгэлгүйгээр тайзан дээр гарч, өгөгдсөн нөхцөлийг өөрсдийн уран сэтгэмжээр хувирган хөгжилдөх инээдмийн нэгэн төрөл юм. Нэвтрүүлгийн дүрмийн хувьд, дугаар тус бүрд гурван олны танил эрхэм оролцон нэг, нэг үзүүлбэрт тоглож, дараа нь хамтарсан үзүүлбэрийг үзүүлдэг. Ингээд нэг оролцогч ялагчаар тодордог юм.

-Оролцогчдод өөрсдийнх нь тоглох үзүүлбэртэй холбоотой ямар ч мэдээлэл өгдөггүй гэсэн үг үү?

-Тийм ээ, бид оролцогчдод үзүүлбэртэй холбоотой ямар ч мэдээлэл өгдөггүй. Энэ нь шоуны маань амин зүрх юм. Хүмүүс бид таамаглаагүй, гэнэтийн нөхцөл байдалд дахин давтагдашгүй үг хэллэг, үйл хөдлөл, зан араншинг гаргаж байдаг шүү дээ. Тэгэхээр энэ дахин давтагдашгүй байдал нь нэвтрүүлгийн шигтгээ болно гэсэн үг.  Контентыг олон улсын стандартын дагуу үндсэн форматаар хийж байгаа учир бидэнд мэдээлэл өгөх эрх байхгүй. Өөрөөр хэлбэл, бид оролцогчдынхоо анхны сэтгэгдлийг үзэгчдэд шууд дамжуулахыг зорьж ажилладаг. Ингэж байж жинхэнэ шоу болно.

-Тэгэхээр нэвтрүүлэгт дубльдэх (дахиж бичих) гэсэн ойлголт байхгүй гэж ойлгож болох уу? 

– Тэгэлгүй яах вэ, дубльдэх юм бол нэвтрүүлэг ямар ч “амтгүй” болно. Тиймээс нэвтрүүлгээ бүтээхдээ шууд бичлэг шиг л бичиж байгаа.

-“Бурхны авралаар, чи ирлээ!” шоу шиг “бэлдээгүй хошигнол” төрлийн контентыг бүтээж байсан туршлага бий юу?

– Манай телевизийн хувьд, инээдмийн төрлийн “3 сая инээд” шоу нэвтрүүлгийг бүтээж, үзэгчдэдээ хүргэсэн. Энэ шоу нэвтрүүлэг нь стэнд-ап, онигоо, шог үзүүлбэр, элэглэл, илбэ гээд хошин урлагийн олон төрлийг өөртөө нэгтгэж чадсан ч бэлдээгүй хошигнол төрлийн үзүүлбэр хараахан багтаагүй байсан юм. Ер нь энэ төрлийн контент манай телевиз гэлтгүй Монголын Улсын хошин урлаг болон телевизийн салбарт шинэлэг төрөл болж байна.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу

http://credit-n.ru/offers-credit-card/ren-drive-365-credit-card.html http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.