С.Өнөрсайхан: Тоосонцрын агууламжийг бууруулж чадах юм бол зүрх судас, уушгины өвчнөөр эмнэлэгт хандаж байгаа өвчтөний тоо өдөрт нэгээр буурна

Нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой хот болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоож, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргахаар “ЦЭВЭР АГААРТАЙ ХОТ” олон улсын эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулсан.

Тус хурлаар “Улаанбаатар хотын тоосжилт, амьсгалын замын өвчлөл” сэдэвт илтгэлийг Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор С.Өнөрсайхан тавьсан юм. 

Агаарын бохирдол нь хорт хавдар, амьсгалын замын болон зүрх судасны эмгэг үүсгэхэд зонхилох хүчин зүйл болдог гэдгийг судалгаагаар тогтоосон бөгөөд хэр хэмжээнд бууруулах боломжтой, бууруулснаар ямар үр дүнд хүрэх талаар илтгэлдээ дурдлаа. 

Хурлын үеэр Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор, дэд профессор С.Өнөрсайхантай судалгааны ажлын талаар цөөн хором ярилцаж, зарим зүйлийг тодрууллаа. 

  • Таны судалгааны үндэслэл юу байв?

Тоосонцор хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг. Ялангуяа зүрх судасны тогтолцооны өвчлөл, уушгины өвчлөлд нөлөөлдөг болохыг олон судалгаанууд харуулсан байдаг. Улаанбаатар хотын агаарын бохирдолтын гол эх үүсвэр нь тоосонцор болох нь 2018 онд хийсэн орчны эрүүл мэндийн тандалтаар илрүүлсэн. 2017 онд Монгол Улсын Засгийн газраас өдөр тутмын агаарын чанарыг хэмжээд, түүнийгээ өвчлөлтэй холбон судлах тандалтын тогтолцоог Монгол Улсад бий болгох ёстой гэж үзэн тогтоол гаргаж баталсны дагуу манай Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд өдөр тутмын агаарын бохирдлыг өвчлөлтэй холбон судлан мэдээлж байдаг алба байгуулагдсан. Тус албанаас гаргасан судалгаанаас үзэхэд агаарт байгаа 2,5 микронтой тоосонцрыг бууруулах юм бол 10 микронтой тоосонцор дагаад буурна. Ингээд агаарт байгаа агаар бохирдуулагч тоосонцрын агууламжийг бууруулж чадах юм бол зүрх судас, уушгины өвчнөөр эмнэлэгт хандаж байгаа өвчтөний тоо өдөрт нэгээр буурна гэдэг судалгааны дүн гарсан. 

2,5-н микроныг агаарт үүсгэдэг гол эх үүсвэр нь түүхий нүүрс.

  • 2,5 микроныг үүсгэгч нь юу вэ?

2,5-н микроныг агаарт үүсгэдэг гол эх үүсвэр нь түүхий нүүрс. Түүхий нүүрсний хэмжээг багасгаад өгөх юм бол агаарын бохирдол буурна гэсэн онолын нотолгоог Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Орчны эрүүл мэндийн тандалтын албанаас гаргасан. 

Английн Баттын их сургуулийн профессоруудтай хамтарч жилийн хугацаанд тандалтын тогтолцооны хэмжсэн хэмжилтүүд дээрээ дүгнэлт хийж, тоосонцор хүний уушгины өвчлөлд нөлөөлж байна гэсэн дүгнэлт гарсныг судалгааны илтгэл дээрээ тавилаа. Өнгөрсөн оны арван нэгдүгээр сард Анагаахын шинжлэх ухааны их сургуулийн олон улсын эрдэмтдийн эрдэм шинжилгээний хурал дээр илтгэл тавьсан. 

  • Өнгөрсөн өвлөөс эхлэн нийслэлчүүд сайжруулсан түлш хэрэглэх болсон. Үр дүн нь судалгаагаар гарсан уу?

Улаанбаатар хотод сайжруулсан түлшийг хэрэглэснээр агаарын бохирдол хэрхэн бурсан бэ гэдгийг үндсэн судалгааг хийгээд дуусаж байна.

Өчигдрийн байдлаар мэдээллийг татаж авахад ерөнхийдөө коронавирусээс үүдэн өвчлөл буурсан ч гэсэн энэ нь мөн агаарын бохирдол буурсантай холбоотой байж болох юм гэсэн таамаг гарч байгаа. 

Бидний судалгааны дүнгээр ерөөсөө л 2,5 микроны тоосонцрын хэмжээг бууруулах юм бол 10 микроноор буурна. Ингэснээр уушги болон зүрх судасны тогтолцооны өвчлөлөөр өвчилж байгаа өвчтөний тоо өдөрт нэгээр буурах юм байна гэж тогтоогдсон.

  • Бусад улс орнуудтай харьцуулсан судалгаа байдаг уу?

АНУ-ын Вашингтоны их сургуулийн Маккевли инженерийн сургуулийн дэд захирал, профессор Жей Турнер илтгэл дээрээ дурдаж байна. 10 жилийн өмнө Улаанбаатар хотын агаарын бохирдлын хэмжээ нь дэлхийн хамгийн их агаарын бохирдолтой хотууд болох Бээжингийн агаарын бохирдолтой ойролцоо байна гэж судлан гаргасан байна. Бид ДЭМБ-аас гаргаж байгаа агаарын бохирдолтой хотуудын жагсаалтад дээгүүрт ордог байсан. Өнөөдрийн байдлаар ямар төвшинд байна вэ гэдгийг судлан тогтоосон судалгааны дүнгүүд гарч эхэлж байна. 

Олон улсад түүхий нүүрс түлдэг орнуудын агаарын бохирдолттой холбогдсон судалгаа олон байдаг. Бохирдуулагчдын гол эх үүсвэр нь нүүрснээс ялгарч байгаа SO2-ын хэмжээ агаарын бохирдолтод нөлөөлж, түүгээрээ дамжуулж хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна гэдэг нь тогтоогдсон. 

Бидний судалгааны дүнгээр ерөөсөө л 2,5 микроны тоосонцрын хэмжээг бууруулах юм бол 10 микроноор буурна. Ингэснээр уушги болон зүрх судасны тогтолцооны өвчлөлөөр өвчилж байгаа өвчтөний тоо өдөрт нэгээр буурах юм байна гэж тогтоогдсон. 2,5 микрон хэмжээнд нөлөөлж байгаа гол зүйл нь түүхий нүүрс. Мөн агаар бохирдуулж байгаа хүчин зүйлүүдэд мэдээж хөрсний бохирдол, хог хаягдлын хэмжээ агаарын бохирдолд гол нөлөө үзүүлдэг.

  • Агаарын бохирдлыг бууруулахын тулд юу хийх вэ?

Шат дараатайгаар, зоригтой авч хэрэгжүүлж байгаа ажлуудын нэг нь ахуйн хэрэгцээнд түүхий нүүрсийг хориглож, сайжруулсан түлшийг хэрэглэх болсон явдал юм. Энэ мэтчилэн уялдуулан маш олон зүйлийг хийх хэрэгтэй. 

Агаарын бохирдолд маш олон хүчин зүйлс нөлөөлдөг. Хөрсний бохирдолтыг бууруулахгүйгээр агаарын бохирдлыг бууруулах боломжгүй. Мөн хог хаягдал байна. Хог хаягдлыг дахин боловсруулдаг болохгүй бол хөрсний бохирдолтын хэмжээ буурахгүй гэх мэт.  

Ярилцсан: Б.Нямзул

http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

Санал болгох мэдээ

Г.Цолмон: Иргэдийн шилжилт хөдөлгөөний бүртгэлийг дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс зогсооно

Улсын их хурлын 2024 ээлжит сонгууль болох гэж байгаатай холбогдуулан сонгуульд санал өгөх иргэд оршин …