Шөнөөр гэрэлтэх “Цагаан хэрэм”

Цагаан хэрэм гэдэгт НЭӨ 5-р зуунаас, НЭ 16-р зууны хооронд Хятадын хаант улсууд умард зүгийн морьтон нүүдэлчин үндэстнүүдийн халдлагаас хамгаалах зорилгоор голчлон шавар, чулуугаар баригдсан олон салангид бэхлэлтийг хамтатган ойлгох юм.

Тус тусдаа салангид хэрмүүд байсныг Хятадын анхны нэгдсэн төрт улсыг үндэслэгч Цин Ши Хуанди Хүннү гүрний довтолгооноос хамгаалахаар НТӨ 220-206 оны хооронд зай завсрыг бөглөж, уртасгажээ. Эдгээр анхны шавар хэрмүүдээс үлдэж хоцорсон нь цөөхөн,Монголын их гүрэнд эзлэгдсэн үед 150 гаруй жил зогсож харин хамгийн сүүлчийн Мин улсын үед умард зүгийн Монголчууд, зүүн хойд зүгийн Жүрчидээс хамгаалахаар байгуулсан чулуун хэрэм нь одоогоор сайтар хадгалагдаж үлдсэн юм.

Цагаар хэрэм нь Өвөр Монголын урд хөвөөгөөр эмжин нум хэлбэртэйгээр тогтож, дорно зүгт Бохайн тэнгис, өрнө зүгт Лоб нуур хүрнэ. Эртний судлалын бүх талын судалгаануудаар болбол бүх хэрмийн нийт урт 8,851.8 км, үүнээс 6,259.6 км нь жинхэнэ хэрэм, 359.7 км нь гуу жалга, 2,232.5 км нь уул, гол гэх мэт байгалийн бартаа саад гэж үзжээ.

Манж Чин улсын Энх Амгалан хаан цагаан хэрмийг хамгаалалтын өртөг ихтэй, мөн найдваргүй бэхлэлт гэж үзэн цаашид засаж сэлбэх ажлыг зогсоосон байна. 1980-аад оноос эхлэн уг хэрмийг дахин шинэчлэн засаж, сэргээн босгож байна. Хятадын Мин улсын үед уг хэрмийг сая гаруй цэрэг хамгаалж байв. Уг хэрмийг барих явцад 2-3 сая хүн нас барсан гэж тооцдог байна. Цагаан хэрэм нь олон нийтийн санал асуулгаар хүн төрөлхтний бүтээн байгуулсан уран барилгын шинэ дэлхийн долоон гайхамшигт багтсан юм.

http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html http://credit-n.ru/blog-listing.html http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html

Санал болгох мэдээ

Фото: Хориотой хотын загварын шоу

Бээжинд ирсэн жуулчдын эхний сонголт Хориотой хот байдаг. Хориотой хот бол Бээжинд байх хааны ордны …