Элчин сайд “Цахим ном” бүтээгчдэд талархлаа

IMG_0380Өнгөрсөн Лхагва, Пүрэв гарагуудад зохион байгуулагдсан номын баярын үзэсгэлэн,  худалдаа амжилттай болж хөл хөдөлгөөн ихтэй байлаа.

       Энэ үеэр олны танил хүмүүс ч  цөөнгүй   ирж зохиогчдын  бүтээлтэй танилцаж харагдлаа. Тухайлбал, Монгол улсад суугаа Япон улсын бүрэн эрхт элчин сайд Такэнори Шимизү уг үзэсгэлэнд өөрийн биеэр ирж оролцон зохиолчидтой санаа бодлоо хуваалцан тэдний  номуудтай танилцсан юм. Тэрээр уг үзэсгэлэнгийн хамгийн анхаарал татаж байгаа “Цахим ном”-ыг онцолж цаасан хэвлэлээс татгалзаж байгаа дэлхий нийтийн жишгийг дагаж, монголчуудыг тэргүүний  шилдэг техник технологитой хөл зэрэгцэн алхах боломжийг бий болгосон VSM компанийн www.bookstore.mn сайтын хамт олонд талархал илэрхийллээ. Мөн  монголын залуус орон зай, цаг хугацаанаас хамааралгүй хямд үнэтэй  оюуны талх- эко номыг  сонгож  байгаа нь үнэхээр сайшаалтай юм хэмээн хэллээ.

         Хүүхдийн баярт зориулж www.bookstore.mn сайтын хамт олноос энэхүү үзэсгэлэнгийн үеэр элбэрэлт ээжүүд,энхрий  бяцхан багачууддаа  сюрприз болгон олон үйлдэл бүхий таблет төхөөрөмжөө 30-50 хувь, цахим ном унших цэнэглэгч картаа таван хувийн хямдралтай үнээр худалдаалахын зэрэгцээ бэлэг дагалдуулж байлаа. Энэхүү хямдралтай бэлэгтэй худалдаагаа тэд  6 дугаар сарын 2,3-ны үеэр  Мишээл экспод болох үзэсгэлэнгийн үеэр ч бас үргэлжлүүлэхээр болсон байна.

                                                                                                                                                            Г.Ганаа

                                                                                                                                                       ugluu.mn

Холбоотой мэдээлэл

Comments are closed.