“The Voice of Mongolia” шоуны ялагчаар Х.Ядам тодорлоо

Дэлхийн 60 гаруй оронд амжилттай зохиогдсон телевизийн алдартай “The Voice” шоуг “Монгол НD ” телевиз хоёр дахь удаагаа амжилттай зохион байгууллаа.

Шоуны хагас шигшээ шатнаас ялагчийн төлөө дөрвөн шүүгчийн багаас тус бүр нэг оролцогч тунаж үлдсэн. Тодруулбал,Шүүгч Д.Отгонбаярын багаас Б.Оюу, С.Ононбатын багаас Г.Эрмүүн, Төрийн соёрхолт Л.Болдын багаас Х.Ядам, Д.Уламбаярын багаас Э.Дашням нар шалгарсан юм.

Тэгвэл шоуны финалын шалгаруулалт /2020.06.14/өчигдөр болж үзэгчдийн нийт саналын дүнгээр шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагчаар тодорлоо.

Шүүгч дасгалжуулагч Д.Болдын багийн шилдэг оролцогч Х.Ядам ялагч болсноор уран бүтээлийн гэрээ байгуулах эрхтэй, Францын алдарт “Renault” брэндийн “KAPTUR” загварын автомашины эзэн болов.

Ялагч Х. Ядам Элвис Преслигийн “Jailhouse rock” дуугаар доргиож Voice-ийн тайзнаа анхны рокн роллыг эгшиглүүлэв. Тэрбээр “Намайг өдий хүртэл дэмжиж ирсэн Монголын ард түмэндээ, хайртай шүүгчдээ, хөгжимчдөдөө баярлалаа” гэсэн юм.

Дашрамд дурдахад “The Voice” шоуны анхны улирлын ялагчаар Д.Уламбаяр шүүгчийн багийн шилдэг оролцогч Ц.Энгүүн тодорсон юм. Тэрбээр “Universal Music” компанийн Монгол дахь албан ёсны төлөөлөгч “Монгол Контент” ХХК-тай 100 сая төгрөгийн хамтран ажиллах гэрээ байгуулах эрх, Nissan Qashqai авто машины эзэн болсон билээ.

http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.