Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн авто замын эхний 60 км-ийн зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

Байдрагийн гүүр–Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай авто замын эхний 60 км замыг ашиглалтад оруулж, зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ.

Үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, УИХ-ын гишүүн Зам тээврийн сайд Б.Энх -Амгалан, гүйцэтгэгч компанийн удирдлагууд болон Говь-Алтай, Баянхонгор аймгийн холбогдох албаны хүмүүс, орон нутгийн иргэд оролцсон юм. Нээлтийн арга хэмжээнд оролцсон иргэд “Нийслэл хотоос алслагдсан гэгдэх баруун чиглэлийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгийн иргэд Улаанбаатар хот руу ая тухтай, аюулгүй, түргэн шууртай зорчих боломж бүрдэж байгаад маш их баяртай байна” хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Ерөнхий гүйцэтгэгч “Макс рөүд” ХХК энэ жилийн зам барилгын ажлыг энэ оны дөрөвдүгээр сарын 06-ны өдрөөс эхлүүлсэн бөгөөд одоогоор барилгын ажлын талбайд 700 орчим хүн хүч, 200 гаруй машин механизм ажиллаж, нийт ажил 70 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Тус авто замын барилгын ажлын хүрээнд СТВ хольцны 3 үйлдвэр, асфальтбетон завод 2, хоолой цутгалтын үйлдвэр 2, чулуу ангилан бутлах 5 үйлдвэр, тээрмийн үйлдвэр 1, бетоны 1 үйлдвэр ажиллаж байна. Уг авто замыг энэ онд багтаан бүрэн ашиглалтад оруулах аж.

http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Ирвэс малчны хотны ойролцоо иржээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутагт гуравдугаар сарын 28-нд малчны хотны ойролцоо цоохор ирвэс …