“The Hu” эмэгтэйчүүдийг дуулж байна

“The Hu” хамтлагийн тухай мэдээллийг одоо дэлхий дахинаа чих тавин сонсдог болжээ. “Хүннү” рок урсгалаар бүтээл туурвидаг “The Hu” хамтлагийн дуунууд гадаадын хөгжмийн ертөнцийг шуугиулж тэдний “Wolf totem” дуу нь анх удаа АНУ-ын itunes рок дууны таталтаар нэгдүгээрт бичигдэж,  Billboard-ийн Hard Rock дууны борлуулалтын жагсаалтыг тэргүүлж, “Yuve Yuve Yu” дуу нь долоодугаар байрт бичигдсэн түүхэн амжилтын эзэд болсон билээ.

Тавдугаар сарын 21-нд Английн Лондон хотноо болох “Heavy Music Awards 2020”-д оролцох байсан ч олон улсын хөгжмийн наадмын хугацааг шинэ коронавирусийн халдвартай холбоотойгоор есдүгээр сард зохион байгуулахаар хойшлуулсан юм.

Одоогоор эх орондоо байгаа “The Hu” хамтлаг УОК-т хандив өргөх онлайн тоглолтоо “White Rock Center”-т энэ сарын 23-ны мягмар гарагийн орой хийхээр товлоод байгаа.

Тэдний хамгийн сүүлд цацагдсан “Song of Woman” клип мөн л дэлхий нийтийг шуугиулаа д байна.

Тус дууг “HALESTORM” хамтлагийн Lzzy Hale-тай хамтран дуулсан бөгөөд энэ дуу “The Gereg” цомгийн люкс хувилбарт багтах юм. “Gereg” цомгийн люкс хэвлэл нь долоодугаар сарын 10-нд гарах гарна хэмээн blabbermouth олон улсын хөгжлийн сайтад бичсэн байна.

Дуучин Lzzy Hale “Энэ дууг надтай хамтран дуулах болсонд нь би маш их талархаж байна. Миний үзэл бодлыг өөрчилсөн, хүн төрөлхтөнд итгэх итгэлийг эргүүлж өглөө.” хэмээсэн байна.

Ингээд та бүхэндээ The HU хамтлагийн Lzzy Hale-тай хамтран дуулсан “Song of Women” дууг дууны үгтэй нь хамт хүргэж байна.

Дууг сонсоод Монгол эмэгтэйчүүдийн дайчин, эрхэмсэг, эрх чөлөөтэй, хүчирхэг байдал нь мэдрэгдэх болно.

Наргилхан модонд нь цэцэгхэн ургана хэмээнэ

Намуухан дуулахад нь сэтгэл минь хорогд гэмээр

Эхнэр бүсгүй

Энэрэн уяраана

I am bones and I am skin

I am home, where life begins

I’ve started wars, I’ve given peace

Across the ocean, I carry the seed

I’m your lover

I’m your mother

I’m your sister

I’m your daughter

When Kings fall to their knees

They sing a woman’s song

When birds scream in the trees

They sing a woman’s song

The sunrise in the east Sings a woman’s song

Every heart that beats

Sings a woman’s song

I am fire I am water

I am empress

I am thunder

I am flower

I am wonder

I’m the object Of your desire

I am beauty I am grace

I am faith

Мөнх хөх тэнгэрт нь дууланхан шувууд жиргээд

Хөгжилдөн хөөцөлдөн сэтгэлдээ баясана хэмээнэ (I am faith)

Эхнэр бүсгүй

Энэрэн хайлна

When Kings fall to their knees

They sing a woman’s song

When birds scream in the trees

They sing a woman’s song

The sunrise in the east

Sings a woman’s song

Every heart that beats

Sings a woman’s song

Аргальхан ууланд нь цоолинхон дүүлнэ хэмээнэ

Аашинд нь ойрмогхон саатанхан уярана гэмээр

Мөнх хөх тэнгэрт нь дууланхан шувууд жиргээд

Хөгжилдөн хөөцөлдөн сэтгэлдээ баясана хэмээнэ Еэ

Every heart beats a woman’s song

Every heart beats a woman’s song

Every heart beats a woman’s song

Every heart beats a woman’s song

http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html http://credit-n.ru/avtokredit.html

Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …