Зарим алдартнууд өмнө нь юу хийдэг байв

Алдрын оргилд хүрэхээсээ өмнө алдартнууд энгийн амьдралаар амьдардаг байсан гэдгийг нотлох зарим мэдээллийг хүргэе.

ТОМ КРУЗ

Алдарт жүжигчин Том Круз анх зочид буудалд ажилладаг байв. Мөн тэрбээр хэсэг хугацаанд католик шашны санваартан болох тухай бодож байсан ч энэ нь хэзээ ч үр дүнд хүрээгүй нь мэдээж.

НИКИ МИНАЖ

Америкийн рэппер, дуучин, дуу зохиогч Ники Минаж олны танил болохоосоо өмнө далайн хоолны зоогийн газар болох Red Lobster-д үйлчлэгчээр ажиллаж байжээ. Тэр хоолны газраас нь үзэг хулгайлсан хосыг дагаж зогсоол хүртэл дагаж явсанаас болж халагджээ. Тэрбээр нэг ярилцлагадаа “Би хүмүүстэй харьцах дуртай. Гэхдээ надад үйлчлүүлэгчидтэй ажиллах нь тийм ч их таалагддаггүй. Тиймээс үйлчлүүлэгчдэд үйлчлэх нь миний хувьд тийм ч сайн ажил биш гэж бодсон юм” гэж тэр ярилцлагадаа хэлжээ.

ЖЕННИФЕР ЭНИСТОН

“Найзууд” цувралын Женнифер Энистон өмнө 19 настайдаа дугуй түрээслэдэг ажил хийж үзсэн гэнэ. Тэрбээр нэгэн киноны нээлтийн үеэрх ярилцлагадаа “энэ нь миний амьдралдаа хийж байсан хамгийн хүнд ажил” гэж хэлжээ.

ДУЭЙН ЖОНСОН

Дуэйн Жонсон бол Холливудын хамгийн өндөр цалинтай жүжигчдийн нэг боловч тэрээр маш даруухан эхлэлтэй байжээ. Түүний анхны ажил нь аяга таваг угаагчийн ажил байсан бөгөөд 13 настайдаа хийжээ. Энэ тухайгаа твиттер хуудсаараа дамжуулан жиргэжээ.

КАРДИ В

Америкийн рэппэр, дуу зохиогч, телевизийн жүжигчин Карди В нь NYC-ийн Трибека хорооллын Амиш зах дээр хүнсний дэлгүүрийн ажилтанаар ажиллаж байсан гэнэ. Түүнийг хамт ажилладаг хүндээ хөнгөлөлт үзүүлсний төлөө ажлаас нь халжээ.

http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html http://credit-n.ru/credit-card-single-tinkoff-platinum.html http://credit-n.ru

Санал болгох мэдээ

“Хүрээ Майдар” дурсгалын зоос худалдаанд гаргалаа

Монгол Улсад орчин цагийн банкны тогтолцоо үүсэж, хөгжсөний 100 жилийн ойн босгон дээр Монголбанк, Зүүн …