Хятад-Оросын байгалийн хийн хоолойн барилгын ажил явагдаж байна

Хятад-Оросын байгалийн хий дамжуулах төслийн зүүн шугамын барилгын ажил сүүлийн өдрүүдэд Хятад улсын нутаг дэвсгэрийн хэсэг дэх Хэбэй мужид явагдаж байна. Энэ сарын 6-ны өдөр тус мужийн Луань голын дээгүүр Оросоос орж ирэх байгалийн хий дамжуулах хоолой тавих барилгын ажлын эрчимтэй явагдаж буй талаар хэвлэл мэдээллийнхэн мэдээлж байна.

Хятад-Оросын байгалийн хий дамжуулах төслийн зүүн шугам нь Оросын зүүн Сибириэс хий дамжуулах хоолой тавигдаж эхлэх бөгөөд Благовещенск хотоор дамжин Хятад улсын Хармөрөн мужийн Хэйхэ /хар гол/-гээр орж ирэх аж. Хятад улсын хилээр орж ирсний дараа Хармөрөн, Гирин, ӨМӨЗО, Хэбэй, Тяньжин, Шаньдүн, Жяньсү мужаар дамжин Шанхай хотод хүрнэ. Мөн зам дагуух мужийн байгалийн хийн дотоодын сүлжээнд хийгээ нийлүүлэх юм.

Эх сурвалж: CCTV.com

http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …