Говийн баянбүрдийг нөхөн сэргээнэ

Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас говийн баянбүрдийг нөхөн сэргээх ажлыг Говь-Алтай аймагт хийж эхэллээ. 

Энэ ажлын хүрээнд тус аймгийн Эрдэнэ сумын Зармангийн баянбүрд, Цогт сумын Хаяагийн баянбүрдийг нөхөн сэргээх, хамгаалах ажлыг хийхээр төлөвлөжээ. Нөхөн сэргээх ажлын хүрээнд баянбүрдийн унаган ургамлыг тарималжуулах, тодорхой хэмжээний га талбайг хашиж хамгаалах ажил хийх аж. Одоогоор энэхүү ажил тендерийн шатандаа явж байна хэмээн холбогдох албанаас танилцууллаа.

Дэлхийн дулаарлаас үүдэн уур амьсгал хэт хуурай болж байгаа нь говь, цөлийн бүс дэх баянбүрдүүдийн талбайн хэмжээ захаасаа хумигдаж, ургамлын төрөл зүйл хомсдох шалтгаан болоод байна. Иймд баянбүрдийн ховор модлог ургамлыг тарьж хашиж хамгаалах, нөхөн сэргээх техник технологийн өндөр түвшинд хийх маш чухал юм.

http://credit-n.ru/offers-zaim/fastmoney-srochnyi-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/4slovo-bystrye-zaymi-online.html http://credit-n.ru/calc.html

Санал болгох мэдээ

Ирвэс малчны хотны ойролцоо иржээ

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Баянхонгор багийн нутагт гуравдугаар сарын 28-нд малчны хотны ойролцоо цоохор ирвэс …