Сонгогчид зориулсан цахим программ суурилуулжээ

songuuli-2012-300x189 Улсын бүртгэлийн ерөнхий газар өөрийн байгууллагын www.burtgel.mn цахим хуудаст 1,896,382 иргэний мэдээлэл буюу cонгогч аль хэсгийн хороонд санал өгөх, санал өгөх байршлын талаар мэдэх боломжтой веб програмыг суурилуулжээ.

Иргэдийн мэдээллийг цахим хуудаст байршуулснаар сонгуулийн эрх бүхий иргэн аль хэсгийн хороонд санал өгөх, санал өгөх газрын байршлын талаар мэдэх боломжтойгоос гадна сонгогчдын нэрийн жагсаалт дахь зөвхөн өөрт холбогдох мэдээлэлтэй танилцах боломжтой юм байна.

Сонгогчид www.burtgel.mn цахим хаягаар орж нүүрэн хэсэгт байрлах “Ерөнхийлөгчийн сонгууль 2013” цонхны “энд дарна уу” гэсэн хэсгийг даран нэвтэрч ороод регистрийн дугаараа оруулж зөвхөн өөрт хамааралтай мэдээлэлтэй танилцахын зэрэгцээ санал өгөх хэсэг болон байршлаа мэдэж авнх юм.
Хэрэв таны хувийн мэдээлэл зөв бол “баталгаажуулах” зөрүүтэй бол “мэдэгдэх” хэсгийг дарна.

Таны болон таны гэр бүлийн аль нэг гишүүний нэр сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, буруу бүртэгдсэнтохиолдолд өөрийн болон гэр бүлийн гишүүдийн нэрийн өмнөөс санал авах өдрөөс 10-аас доошгүй хоногийн өмнө зөрчлийг арилгуулах талаар оршин суугаа харъяа сум, дүүргийнхээ иргэний бүртгэлийн тасагт бичгээр гомдол гаргах эрхтэй юм байна.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.