Д.Нямхүү:Таван хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү “ Зургадугаар сарын 4-нд ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр, Зоонозын үндэсний төвийн нэг, Дархан-Уул аймгийн вирус судлалын салбар лабораторид 715 шинжилгээ хийхэд 710-т нь коронавирусийн халдвар илрээгүй.

Харин таван хүнээс халдвар илэрлээ. Тэдний дөрөв нь оюутан, нэг нь ОХУ-аас ачаа ачдаг жолооч байсан. Жолооч зургадугаар сарын 3-нд ирсэн бөгөөд сэжигтэй гэж үзээд Сэлэнгэд тусгаарласан байсан. Ингээд хариу нь эерэг гарсан учраас өнөөдөр ХӨСҮТ рүү татан авчирч эмчилгээнд оруулах ажил эхэллээ.

Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Сүхбаатар, Увс аймаг болон СХД-ийн Нэгдсэн эмнэлгээс тандалтаар 14 сорьц авч, шинжилгээ хийхэд коронавирусийн халдвар илрээгүй. Ханги Мандалын боомтоор орж ирсэн 29 жолоочид шинжилгээ хийхэд халдвар илрээгүй байна.

Дархан-Уул аймагт ажиглалтад байгаа 17 хүний давтан шинжилгээгээр коронавирус илрээгүй .

ДЭМБын төлөөлөгч Сергей Диордица, ОБЕГ, ТЕГ, МХЕГ, Цагдаагийн төлөөлөл бүхий баг Сэлэнгэ аймгийн Алтанбулагт ажиллаад ирлээ. Тэнд ажиллаж байгаа мэргэжлийн хяналт, гааль, хилийн цэрэг, хилийн мэргэжлийн хяналтынхан сайн ажиллаж байна. Өөрсдөө бичиг баримт бүрдүүлэхээс эхлээд үзлэг хийж, зохион байгуулалт сайтай ажиллаж байна.

Манай ХӨСҮТ-ийн мэргэжлийн баг очиж, хамгаалах хувцас хэрэгсэл өмсөх зэргээр хичээлийг байгууллага тус бүрд нь заалаа. Буцахдаа Дархан-Уул аймгийн хяналт хийж байгаа мэргэжлийн хүмүүст хичээл заалаа. Энэ баг урд хил дээр мөн очиж, зөвлөгөө, хичээл заахаар төлөвлөж байна.

Ер нь хойд хилээр ирж байгаа хүмүүсээс халдварын 80 хувь нь илэрч байна. Бидний хил залгаа мужуудад халдварын тоо нэмэгдэж байгаа нь сонор сэрэмжтэй байхыг шаардаж байна” гэсэн мэдээллийг өглөө.


http://credit-n.ru/offers-zaim/migcredit-dengi-v-dolg.html http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/zaym-na-kartu_migcredit.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …