“Алтан Өргөө”кино наадмын шилдэг бүтээлүүдийг Скаймедиа, SkyGO-ийн видео сангаас үнэгүй үзэх боломжтой

Монголын Кино Институтаас найм дахь жилдээ зохион явуулж буй “Алтан Өргөө”Олон Улсын Кино наадам (GGIFF) 6-р сарын 4-нөөс 7-ны хооронд зөвхөн СКАЙмедиа, SkyGO-ийн видео сангаар онцгой эрхтэйгээр үзэгчдэд хүрч байна.

Алтан хальс нэрээр олонд танигдсан уг кино наадмын олон улсын уралдаант хэсэгт энэ жил 70 улсын 558 бүтээл өрсөлдсөн бөгөөд шилдэг 30 бүтээл, Монгол уралдаант хэсэгт 14 бүтээл шалгаруулан үзэгчдэдээ хүргэхэд бэлэн болжээ.

Кино наадмын хугацаанд СКАЙмедиа болон SkyGO-ийн видео санд “GGIFF 2020” кино цэс шинээр байрших бөгөөд та тус цэсээс наадмын шилдэг бүтээлүүдийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзээрэй. Харин 6-р сарын 8-наас эхлэн уралдаант хэсгийн кинонуудаас 1000₮-өөр үзэх боломжтой.

Мөн “Алтан Өргөө” кино наадам нь жил бүр Олон Улсын шилдэг бүрэн хэмжээний кинонуудыг урилгаар гаргадаг ба энэ жилийн онцлох киногоор 2019 оны Сан Диегогийн кино наадамд сонгогдсон М.Бишрэлийн “Сахиусан тэнгэрийн оронд орхигдогсод”, Локарногийн кино наадамд сонгогдсон Казакстан найруулагч Шарипа Уразбаевагийн “Мариам”, Бусаны кино наадамд сонгогдсон Япон найруулагч Такаши Нишихарагийн “Эмэгтэйчүүд” зэрэг кино багтаж буй юм. Мөн Канадын Монгол угсаат уран бүтээлч Алс Тэлэнгүдийн богино хэмжээний дөрвөн хүүхэлдэйн бүтээлийг “Онцлох уран бүтээлч Алс Тэлэнгүд: Дөрвөн тэнгэр” хөтөлбөрөөр хүргэх болно.

Үүнээс гадна Канадын нэрт найруулагч Атом Эгояны онлайн Мастер Классыг “Алтан Өргөө” Олон Улсын Кино наадмын Facebook хуудас-наас 6 сарын 6-ны 20:00 цагт үзэх боломжтой.

АНГИЛАЛ: БҮРЭН ХЭМЖЭЭНИЙ КИНО ҮЗВЭР
АНГИЛАЛ: ОЛОН УЛСЫН УРАЛДААНТ КИНО БҮТЭЭЛҮҮД
АНГИЛАЛ: МОНГОЛ УРАЛДААНТ КИНО БҮТЭЭЛҮҮД
АНГИЛАЛ: ОНЦЛОХ УРАН БҮТЭЭЛЧ АЛС ТЭЛЭНГҮД
АНГИЛАЛ: УРАЛДААНТ БУС КИНО БҮТЭЭЛҮҮД

http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html http://credit-n.ru/zaymyi-next.html http://credit-n.ru/zaymyi-next.html

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …