Номын баяр уламжлалт болон цахим хэлбэрээр болно

Цаг үеийн нөхцөл байдлаас шалтгаалан Улаанбаатар Номын баяр анх удаа цахимаар болон уламжлалт хосолсон хэлбэрээр зохиогдох гэж байна.

Уламжлалт номын баяр буюу зохиолч уншигчдын уулзан золгох, зохиол бүтээлээ сурталчлах, хямдралтай худалдан борлуулах үйл ажиллагаа 2020 оны зургаадугаар сарын 5-7-нд Мишээл экспо төвд болох юм.

Номын  баярт оролцохыг хүссэн зохиолч, уншигчид маскаа зүүж, бээлийгээ өмсөж, гараа ариутгах болон бусад эрүүл ахуйн дэглэмийг чанд сахиж оролцохыг зохион байгуулагчид уриаллаа.

Харин гэрээсээ гарах боломжгүй, баярт оролцож амжихгүй уншигчид зохиолчтой цахимаар холбогдон Номын баяраас зохиолчийн гарын үсэгтэй, хямдралтай номыг “Монгол шуудан” компаниар шуурхай хүргүүлэн авах боломжтой ажээ.

27 дахь удаагийн Улаанбаатар номын баярын талаарх мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж авна уу.

http://credit-n.ru/ipoteka.html http://credit-n.ru/offers-zaim/joymoney-srochnye-online-zaymi.html http://credit-n.ru/offers-zaim/platiza-mgnovenniy-zaim-online.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.