“Монгол соёл” онлайн тоглолтоор 102.952.147 төгрөгийн хандив, тусламж цуглажээ

Дэлхийд гайхагдсан монгол соёлын өв тэр дундаа соёлын биет бус өвийн гайхам сайхныг нэгэн дор цогцлоох “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн хандивын аяны нээлтэд зориулсан монгол поп опера “Увертюра” хамтлаг болон язгуур урлагийн алдартай уран бүтээлчид, соёлын биет бус өвийн шилдэг өвлөн уламжлагчдын “Монгол соёл” онлайн тоглолт 06 дугаар сарын 01-нд 18:00 цагаас “ТВ8” телевизээр орон даяар шууд дамжуулагдсан билээ.

Монголын анхны оркестртой онлайн тоглолт болсноороо онцлог тус тоглолтын Ерөнхий зохион байгуулагчаар “Монголын соёлын аялал жуулчлалын холбоо” ТББ, Хамтран зохион байгуулагчаар “Анир” дуу бичлэгийн студи, “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн элч, монгол поп опера “Увертюра” хамтлаг, Хамтран ажиллагч, дэмжигч байгууллагуудаар МУГЖ Г.Эрдэнэбат даргатай Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, МУГЖ Ч.Бат-Эрдэнэ даргатай Нийслэлийн Соёл, урлагийн газар, М.Одгэрэл захиралтай “ТВ8” телевиз, Р.Мөнхсайхан захиралтай “Улаанбаатар чуулга”, П.Нэргүйбаяр захиралтай “LED IN” ХХК, Ч.Буянбат захиралтай “Power tech” ХХК, “Магес консалтанд” ХХК, Их тэнгэр club house, “Мөнгөн ганзай” ХХК нар ажиллажээ.

“Монгол соёл” онлайн тоглолтын ерөнхий найруулагч, удирдаачаар Б.Алтанхуяг, найруулагчдаар С.Баярсайхан, Д.Бойжоо, хөтлөгчдөөр Ш.Ёолк, Б.Эрдэнэбаяр болон уран бүтээлчдээр Г.Пүрэвдагва ахлагчтай “Увертюра” хамтлаг, ардын язгуур урлагийн “Хөсөгтөн” хамтлаг, МУАЖ Ш.Чимэдцэеэ, МУГЖ Г.Эрдэнэбат, МУГЖ Ч.Мөнх-Эрдэнэ, МУСТА Д.Үүрийнтуяа, СУИС-ийн багш, төгөлдөр хуурч н.Отгонсүрэн, “Анир” дуу бичлэгийн студийн хөгжмийн найруулагч н.Отгончулуун, ЦДБЭЧ-ын эстрад симфони найрал хөгжим, Улаанбаатар чуулгын бүжигчид, хөгжимчид, МУАЖ Ц.Цэрэндорж, МУСТА Б.Баяртай ахлагчтай улс, нийслэлийн шилдэг өвлөн уламжлагчид оролцсон бол тоглолтын хөгжим техник, гэрэл чимэглэлийг Ц.Мөнх-Эрдэнэ ахлагчтай баг хамт олон гүйцэтгэжээ.

“Монголын соёлын аялал жуулчлалын холбоо”-ны хамт олны санаачлагаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх тус төслийн хандивын аяны нээлтэд зориулсан тус тоглолтын ивээн тэтгэгч, дэмжигч, хамтран ажиллагч, хандивлагчдаар 83 ард иргэд, 10 аж ахуй нэгж, байгууллагууд оролцож монгол өв соёлоо эрхэмлэн дээдэлж, “Монгол өв соёлын цогцолбор” байгуулах төслийн хандивын аянд нэгдэж нийт 102.952.147 төгрөгийн хандив, тусламжийг үзүүлжээ.


http://credit-n.ru/ipoteka.html http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/mgnovennye-zaimy-na-kartu-bez-otkazov-kredito24.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.