Зөвшөөрөлгүй ШТС-ын үйл ажиллагааг зогсоолоо

Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хорооны нутагт зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан  ШТС-ын үйл ажиллагааг зогсоожээ. Тус шатахуун түгээх станц нь барилга байгууламжаа улсын комисст хүлээлгэж өгөөгүй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байсан аж. Уг зөрчлийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын хяналт шалгалтаар илрүүлсэн байна.

Тус газраас нийслэлийн нутаг дэвсгэрт байрлалтай газрын тосны бүтээгдэхүүний агуулах, хий цэнэглэх станцууд болон шинээр баригдсан шатахуун түгээх станц, автомашиныг хийгээр цэнэглэх станцуудын үйл ажиллагаанд хийсэн хяналт шалгалт хийх үеэр дээрх зөрчил илэрчээ. Иймд Зөрчлийн тухай хуулийн 7.14 дүгээр зүйлийн 2.5 дахь заалтын дагуу торгуулийн шийтгэл ногдуулж, зөрчил арилгах хүртэлх хугацаанд үйл ажиллагаа, ашиглалтыг түр зогсоохоор болсон байна.

http://credit-n.ru/offers-zaim/oneclickmoney-zaim-na-kartu.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html http://credit-n.ru/zaymi-online-blog-single.html

Санал болгох мэдээ

Сагсан бөмбөгийн 3х3 шигшээ баг тамирчдыг “Go Mongolia” элчээр өргөмжлөн батламж гардууллаа

Монгол Улсын 3х3 сагсан бөмбөгийн шигшээ баг тамирчдыг үндэсний нэгдмэл үнэт зүйл, бахархлыг дэлхий дахинд …