Мэргэшсэн жолоочийн шалгалтад 3637 иргэн хамрагдана

Автотээврийн үндэсний төв (АТҮТ)-ийн Мэргэшсэн жолоочийн тасаг энэ сарын 8-наас ирэх сарын 8-нд 3673 иргэнийг мэргэшсэн жолоочийн шалгалтад хамруулахаар болжээ.

COVID-19 цар тахлын халдвараас урьдчилан сэргийлэх үүднээс Мэргэшсэн жолоочийн шалгалтыг тодорхойгүй хугацаагаар зогсоосон. Харин өнгөрсөн сарын 5-наас сургалтын төвүүдийг шат дараатай нээх шийдвэр гарснаар Мэргэшсэн жолоочийн тасаг танхимын шалгалтыг тавдугаар сарын 11-нээс “COVID-19 халдвараас урьдчилан сэргийлэх тухай” зөвлөмжийг баримтлан эхлүүлсэн байна. Ингээд хөл хорио тогтоохоос өмнө сургалтын төвд бүртгүүлж, шалгалт өгөх эрх нь үүссэн эсхүл шалгалтдаа тэнцээгүй иргэдийг дахин шалгалтад хамруулахаар болжээ. Цаашид хөл хорионы хугацаа дуустал мэргэшсэн жолоочийн шалгалт авахгүй тул эрх нь нээгдсэн иргэдийг заасан хугацаанд шалгалтаа өгөхийг анхааруулав.

Мэргэшсэн жолооч гэдэг Автотээврийн тухай хуулийн дагуу сургалтад хамрагдаж, улс, хот хооронд зорчигч болон ачаа тээвэрлэх эрх авсан жолооч юм.

Ташрамд дурдахад, АТҮТ 2010 оноос эхлэн мэргэшсэн жолоочийн шалгалт авч, үнэмлэх, лавлагаа олгож эхэлсэн. Энэ хугацаанд нийт 90 мянган иргэнд мэргэшсэн жолоочийн үнэмлэх олгожээ. 

http://credit-n.ru/offers-zaim/otlnal-microzaimi.html http://credit-n.ru/offers-zaim/vashi-dengi-zaim.html http://credit-n.ru/zaymyi-next.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.