“Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх хүрээнд дэлхийн хотуудын дарга нар харилцан туршлага солилцож байна

Дэлхийн олон улсад тархаад буй “Ковид-19” цар тахалтай эсрэг хамтдаа тэмцэх, эв нэгдэл, хамтын ажиллагааг эрчимжүүлэх, хотууд харилцан туршлага судлах зорилгоор Сөүл хотын Захиргаанаас энэ сарын 01-05-ны өдрүүдэд “Хотууд “Ковид -19”ийн эсрэг хамтдаа тэмцье олон улсын чуулга, уулзалт 2020” арга хэмжээг цахимаар зохион байгуулж байна.

Өнөөдөр цахимаар нээлтээ хийсэн энэхүү олон улсын чуулга уулзалтад дэлхийн 40 гаруй хотын дарга, орлогч дарга нар болон Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан оролцлоо.

 “Ковид-19” цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээний үеэр авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээний талаар харилцан мэдээлэл солилцож, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар ярилцсан юм. Мөн цар тахлын дараах нийгэм эдийн засгийн талаар эрдэмтэн судлаачдын таамаглал зэрэг олон талт хэлэлцүүлэг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Цахим хурлын үеэр “Ковид-19” цар тахлын үед урьдчилан сэргийлэх арга хэмжээг хэрхэн авч ажиллаж байгаа талаар болон нөхцөл байдлын мэдээллийг Москва, Лондон, Гуаякил, Киев, Истанбул зэрэг хотуудын дарга нар мэдээллээ. Цаашид цар тахлын үе дэх хотын хямралыг арилгах талаар Сөүлийн хотын дарга  Пак Вон Сүн санал хэллээ. Мөн “Ковид-19” цар тахлыг даван туулахад дэлхийн хотууд нэгдэж, хамтран ажиллах ёстой талаар Мэрилэнд мужийн захирагч Ларри Хоган, Фритаун хотын дарга Ивонне Аки-Саверр, Коломбо хотын захирагч Рози Сенанаяке нар санал хэлсэн юм.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан энэ үеэр “Монгол Улсад шинэ төрлийн коронавирусийн халдвар тархах өндөр эрсдэлтэй орны тоонд хамрагдаж байгаа тул Улсын Онцгой Комиссоос энэ оны хоёрдугаар сараас эхлэн гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжих шийдвэр гаргаж, цар тахлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг эрчимжүүлэн ажиллаж байна. Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас COVID-19 тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэхэд шуурхай бэлэн байдлыг хангаж, цаашид авах арга хэмжээний талаар холбогдох тогтоол, журмыг гарган хатуу мөрдүүлэн ажиллаж байна” хэмээн дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм. Мөн тэрбээр нэг хот төдийгүй нийт улс орон даяараа, бүс нутгаараа, тив, дэлхий нийтээрээ энэхүү аюулт цар тахлын эсрэг хүчээ нэгтгэн ажиллаж чадваас манай хүн төрөлхтөн удахгүй нэгэн том сорилтоо даван туулна гэдэгт бүрэн итгэлтэй байна гэдгийг онцолж хэллээ.

Таван өдөр зохион байгуулагдах энэхүү цахим уулзалт нь дэлхийн хотуудын туршлага дээр үндэслэн хотуудад өвчний хяналтын гарын авлагыг нарийвчлан боловсруулж, урьдчилан сэргийлэх арга хэмжээг тогтмол хийж, эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, халдварыг даван туулах чадварыг бэхжүүлэх зорилготой юм.

http://credit-n.ru/offers-zaim/glavfinance-online-zaymi.html http://credit-n.ru/about.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.