УИХ-ын 2020 сонгуульд 606 нэр дэвшигч өрсөлдөнө

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2, 32.3 дахь хэсэгт заасны дагуу Сонгуулийн Ерөнхий Хороо нам, эвсэл, бие даан нэр дэвшигчийн ирүүлсэн баримт бичгийг нягтлан шалгаад 13 нам, 4 эвслээс нэр дэвшүүлсэн 485, бие даан нэрээ дэвшүүлсэн 121 нэр дэвшигчийг сонгуульд оролцуулахаар бүртгэсэн шийдвэр гаргасан. 

Өнөөдөр буюу 2020 оны 6 дугаар сарын 02-ны өдөр нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд үнэмлэхийг нь гардуулж байгаа бөгөөд сонгуулийн сурталчилгаа үнэмлэх авсан өдрөөс эхэлж байна. 

Монгол Улсын Их Хурлын 2020 оны сонгуульд нийт 606 нэр дэвшигч бүртгэгдсэнээс Монгол Ардын Намаас 76, Ардчилсан Намаас 76, Монголын Ногоон Намаас 15, “Та Бидний Эвсэл”/МАХН-ИЗНН-МУНН/-ээс 74, “ШИНЭ Нам, Бүгд Найрамдах Нам, Үнэн ба Зөв Нам, Монгол Үндэсний Ардчилсан Намын ШИНЭ ЭВСЭЛ”-ээс 72, “Зөв Хүн Электорат” эвслээс 53, Ард Түмний Намаас 1, Эрх Чөлөөг Хэрэгжүүлэгч Намаас 13, Хөгжлийн Хөтөлбөр Намаас 7, Эх Орончдын Нэгдсэн Намаас 1, “Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвслээс 34, Ард Түмнээ Хайрлая Намаас 1, Зон Олны Намаас 30, Дэлхийн Монголчууд Намаас 3, Ард Түмний Олонхийн Засаглал Намаас 24, Их Эв Намаас 1, Гэр Хороолол Хөгжлийн Намаас 4, бие даагч 121 нэр дэвшигч бүртгэгдсэн. Нийт нэр дэвшигчдийн 455 нь буюу 75,08 хувь нь эрэгтэй, 151 нь буюу 24,92 хувь нь эмэгтэй нэр дэвшигчид байна.     

Нэр дэвшигчдийн үнэмлэх гардуулах ажил үргэлжилж байна.

Дашрамд дурдахад УИХ-ын 2016 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчээр 498 хүн бүртгүүлж үнэмлэх авснаас 14 хувь нь буюу 69 нь бие даан нэр дэвшигч, нийт нэр дэвшигчдийн 26 хувь нь буюу 129 нь эмэгтэй нэр дэвшигч байлаа.

http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/forex.html http://credit-n.ru/offers-zaim/moneyman-srochnye-zaimy-online.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.