“Friends” цувралын хөгжилтэй хэсгүүдийг эргэн санацгаая

Америкийн NBC сувгаар 1994 оны есдүгээр сарын 22-нд зургаан найзын хөгжилтэй, сонирхолтой нөхөрлөлийг үзүүлж эхэлснээс хойш хэдийнэ 26 жил болжээ.

Амьдралынхаа туршид хамгийн их дурлаж үзсэн цуврал юу вэ? гэвэл би “Найзууд” цувралыг нэрлэнэ. Хэзээ ч уйдамгүй сонирхолтой, олоод, гогдоод авах сургамж олонтой, хөнгөн хэдий ч амьдралд ойр кино. Мэдээж англи хэл анхлан суралцаж байгаа хүн бүрийн сонгож үзэх цувралуудын нэгдүгээрт жагсана.

Энэ цуврал дотроо 10 бүлэгтэй, нийт 236 ангийг арван жилийн хугацаанд тасралтгүй гаргаж, энэ хэрээр үзэгчдээ дэлгэцийн өмнө уяж байв. Нэг анги нь дунджаар 20-22 минут үргэлжилдэг гэхээр 5200 орчим минут үргэлжилдэг. Энэ нь 86 орчим цаг юм.

Ингээд цувралын хөгжилтэй хэсгүүдийг хуваалцъя.

Алдарт жүжигчин Брэд Питт 8-р улирлын агид Моника, Ричел нарын хуучин ангийн залуугийн дүрд тоглодог. Гэхдээ Питт, Энистон нарын хуучны явдлыг санаад догдлоод байдаг шүү.
Алдаж оносон ч мөрөөдөлдөө үнэнч Жоуи.
Цувралын эхлэл ийм байсан.
Ричел хуримаасаа зугтаж ирээд Росстой жан жан болоод сууж байгаа нь.
Хамгийн сонирхолтой, хамгийн хачин хурим гэх үү дээ. Гэхдээ Фиби мөрөөдлийнхөө залуутай гэрлэдэг. Нөхөр нь “Чи бол хорвоо дээрх хамгийн хачин эмэгтэй” гэж хэлдэг шүү дээ.
Бурхан минь. Ингэж л Моника, Чэндлэр нарын хайр дурлал эхэлсэн юм даа.
Лондонд, Россын хоёр дахь хуримын үеэр.
Моника, Чэндлэр хоёр жан жан гэснийхээ дараа хайр дурлалаа найзуудаа нуудаг. Найзууд нийлж тэдний эсрэг хариу арга хэмжээ авна шүү дээ. Фиби Чэндлэрийг аргагүйн эрхэнд оруулж хайртай бүсгүйг нь хэлүүлдэг хэсгийг санаж байгаа биз дээ.
Ямар сайхан амттай бялуу гэхээрээ бүр ингэж иддэг байна аа гэж бодогдож байсан шүү. Өөр айлын захиалсан бялууг Чэндлэр хэнэг ч үгүй аваад ирсэн нь үнэхээр хөгжилтэй.
Энэ буйданг хоёр хуваасан гээд л бод. Яг нөгөө Пэт, Мэт хоёр шиг.
Ахлах сургуульд байхаас л Росс Ричелд дурласан юм билээ.
Фиби миний хамгийн хайртай дүр. Түүний гунигтай царайг бид ер нь олж харж байсан билүү? Хамгийн хүнд мөчийг ч тоглоом шоглоом болгоод л өнгөрөх сэтгэлийн тэнхээ, өөр бусдад хэзээд эерэг энерги түгээж явдаг хосгүй чадвар зөвхөн түүнд л заяасан байх гэж бодмоор өөдрөг бүсгүй шүү.
Энэ хоёрын гэрлэх санал бүтэлгүйтэж, бүтэлгүйтэж явсаны эцэст нэг юм гэрлэх саналаа тавьдаг. Моника үнэхээр шийдмэг байсан шүү.
Жоуи үнэхээр өхөөрдөм. Чэндлэр, Моника нарын хуримаар бараг л суулт зарладаг.
Хөөрхий Росс. Яаж ч бодсон хүүхдүүд Христийн баяраар Сантаг л хүлээнэ шүү дээ.
Ричел, Моника хоёрын маргаан заримдаа үнэхээр хурцадмал болдог тэ.
http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/microzaymi-blog-single.html http://credit-n.ru/zaymyi-v-ukraine.html

Санал болгох мэдээ

Жүжигчин О.Хонгорзул Анна Каренинагийн дүрд тоглоно

Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид Оросын нэрт зохиолч Лев Толстойн “Анна Каренина” жүжгийг 2020 …