Д. Нямхүү: Тусгаарлагдсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “2020 тавдугаар сарын 31-нд нийт 371 хүнд шинжилгээ хийснээс 365 хүний шинжилгээнд коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор цуглуулсан найман сорьцод вирус илрээгүй.Харин тусгаарлалтад байсан зургаан хүний давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ.

Эдгээр хүмүүс нь тавдугаар сарын 15-ны өдөр ОХУ-ын цэргийн онгоцоор ирсэн оюутнууд юм. 18,19 хоногийн дараагийн давтан шинжилгээнээс вирус ийнхүү илэрснийг анхаарах хэрэгтэй.

Алтанбулагийн боомтоор орж ирсэн 33 ачаа тээврийн жолоочийн шинжилгээнд коронавирус илрээгүй. Ингээд нийт батлагдсан тохиолдлын тоо 185 боллоо. Үүнээс эдгэрсэн 44 хүн байгаа бол эмчлэгдэж байгаа нийт 141 хүн байна. Биеийн байдлын хувьд, 118 нь хөнгөн, 23 нь хүндэвтэр гэж үнэлэгдсэн.

Иймд иргэд хамгийн гол нь гараа сайн угааж, амны хаалт заавал зүүх ёстой” гэлээ.

http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.