100 саяыг төлж мандатаа авсан АН-ын олигархуудад ард түмэн хандив өгөх үү

Намдаа  зуу, зуун саяыг тушааж, нэр дэвших эрхээ олж авсан АН-ынхан ард түмнээс хандив гуйж эхэллээ. Хэдийгээр нэр дэвшигч бүр хандивын данс нээж, олон нийтээс дэмжлэг хүсэх эрх нээлттэй ч АН-аас нэр дэвшигчид хандив гуйж буйд эргэлзэх, басхүү эгдүүцэх хүн олон байна. Энэ талаараа ч  олон нийтийн цахим сүлжээнд сэтгэгдлээ илэрхийлж эхэлжээ. Учир нь  АН-аас УИХ-ын сонгуульд нэр дэвших эрх олж авахын тулд эхний ээлжид 100, нэмэх нь 300-400 сая төгрөг тушааж байж  мандат авсан 76 хүн өдгөө сонгуулийнхаа бэлтгэл ажилд орсон. Сонгуульд зарцуулах бус нэр дэвших эрхээ авахын тулд хэдэн зуун саяыг төлсөн олигархууд  ард түмнээс тав, арван мянган төгрөгийн хандив гуйж буй нь үнэмшилгүй санагдаж байгаа учраас олон нийт  ийнхүү  бухимдаж  байгаа  бололтой.

”100 саяыг намдаа төлчхөөд одоо мянган төгрөг ард түмнээсээ гуйх чинь ариун явдал уу“, “АН-ын зуу, зуун саяынхан ард түмнийхээ өгсөн хандиваар сонгуулийн зардлаа босголоо гэж  попрохгүй байхыг хүсье” гэх мэтээр твиттер болон фэйсбүүкт сэтгэгдлээ илэрхийлж  эхэлжээ.

Үнэхээр ч АН-ынхан энэ удаад  мөнгөний сонгууль явуулахаар сэтгэл шулуудсан нь  илт байгаа. Ингэхдээ хууль зөрчихөөс ч эмээхгүй байгаа.  Өөрөөр  хэлбэл,  АН  жилийн өмнөөс эхлэн сонгуульд горилогчдоосоо 100 сая төгрөг хураахаа мэдэгдсэн. Харин горилогчид нь энэ мөнгийг  ах, дүү, найз нөхөд болон дэмжигч фэнүүдээсээ авсан хэмээн эхнээсээ ил  тодоор   зарлачихсан. Гэтэл АН-ын удирдлагууд хоёр дахь шатны гэрээ хийх нэрийдлээр энэ мөнгөний хэмжээг 300-400 саяар нэмэгдүүлэн авсныг ҮБХ-ны гишүүд нь  олон нийтэд дэлгэчихсэн. Ердөө энэ процесс нь АН сонгуульд оролцох бэлтгэл  хангахаас авахуулаад хууль зөрчсөн гэдгийг бүрнээ илэрхийлчхэж байгаа юм. Учир нь сонгуульд нэр дэвшигчид СЕХ-ноос нэр дэвшигчийн үнэмлэхээ албан ёсоор авсны дараа хандив цуглуулж эхлэх учиртай. Энэ бол Сонгуулийн хууль дахь зохицуулалт.

АН-ын горилогчдын намдаа тушаасан мөнгийг хандиваар цуглуулсан гэж үзвэл хуулийн хугацаанаас өмнө татан  төвлөрүүлсэн учраас илтэд хуулийн зөрчил болно. Нөгөө талаас сонгуульд нэр дэвшигчид өгөх хандивын дээд хэмжээ иргэнээс тав, хуулийн этгээдээс 20 хүртэлх сая төгрөг байх учиртай.  Эс бөгөөс АН-ын хурааж авсан  100 саяыг татвар гэж үзвэл мөн л хууль зөрчинө.   Өөрөөр хэлбэл,  Улс төрийн намын тухай хуульд  зааснаар намд зориулж өгөх хандивын дээд хэмжээ хуулийн этгээдээс арав, хувь хүнээс нэг сая хүртэлх  төгрөг байна  гэж заасан байдаг. Тэр бүү хэл, ийм хэмжээний мөнгийг нэг удаа л өгөх боломжтой. Давтан өгвөл хууль зөрчинө. Ингээд үзэхээр АН-ын  зуу,  зуун сая төгрөг аль ч талаасаа хууль зөрчсөн үйлдэл болж байгаа юм.  Ингэж  хууль зөрчөөд зогсохгүй, их мөнгө цацаж  байж сонгуульд өрсөлдөх эрхээ олж  авсан АН-ынханд хандив өгөх хүн олдохгүй бололтой.

http://credit-n.ru/business-kredit.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html http://credit-n.ru/debitovaya-karta.html

Санал болгох мэдээ

Хүн ёсны төлөөх тэмцлийг улстөржүүлсэн ерөнхийлөгчид алдарт эхчүүд гомдолтой байна

Дөнгөж төрсөн нялх биетэй ээжийг нярайн хамт тусгаарлахдаа хүнлэг бус, сэтгэлгүй хандсаныг эсэргүүцсэн эхчүүд өчигдөр …