Л.Мөнхтүшиг: Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна

УОК-ын Шуурхай штабаас олон нийтэд хандан мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “Хилийн чанадаас эх орондоо ирэх хүсэлтэй 10,583 хүн байна. Дараагийн сард иргэдээ татаж авах иргэдийн тоо, төлөвлөгөөг батлуулсан. Зургадугаар сард 2000 орчим иргэнээ гаднын улсаас авчирна.” гэлээ.

Ирэх сард найман тусгай үүргийн нислэг үйлдэх юм. Үүнд: 

  • 6 сарын 10-ны өдөр Казакстан,
  • 6 сарын 11-нд Токио,
  • 6 сарын 15-нд Энэтхэг,
  • 6 сарын 17-нд Сөүл (транзит),
  • 6 сарын 19-нд Франкфурт руу тус бүр хийнэ.

Мөн 6.25, 6.28-ны өдрүүдэд тусгай нислэг хийхээр төлөвлөж байгаа бөгөөд хараахан чиглэл нь тодорхой болоогүй байгаа аж.

Мэдээллийн үеэр ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан тусгаарлалтаас гарч ажиглалтад байгаа иргэдийн талаар болон бусад мэдээллийг өглөө.

Тэрбээр “524 иргэн тусгаарлалтад байсан хаягаа сольсон байна. Цаашид гэрийн тусгаарлалтад байсан иргэд хаягаа солихгүй байх шаардлага тавина. 14 хоногийн дараа коронавирус илэрсэн тохиолдол гарсан. Үүнийг анхааран үзэх хэрэгтэй.

Сонгуулийн үед баримтлах журам гарсан. Энэ хүрээнд үүнийг нэр дэвшигч, намын менежерүүдэд хүргэнэ. Сонгуулийн сурталчилгааны үеэр дэглэм сахиулахад онцгой анхаарах хэрэгтэй байна.

Монголын ард түмнийг амны хаалт аварч байна. Бага насны хүүхдүүд сагсны талбайд цуглаж байна. Таны амь нас, эрүүл мэндийг амны хаалт аварч байгаа юм шүү.” гэсэн юм.

http://credit-n.ru/kredity-online-blog-single.html http://credit-n.ru/electronica.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html

Санал болгох мэдээ

Д.Амарбаясгалан: “Ачит Ихт” компанийн 34 хувийг Эрдэнэт үйлдвэрт эзэмшүүлэх шийдвэр гаргалаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2024.04.24/ боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл …