Монгол-Казак иргэдээ харилцан эх орондоо татан авчрах талаар санал солилцов

Монгол Улсын Шадар сайд Ө.Энхтүвшин Бүгд Найрамдах Казахстан Улс (БНКУ)-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Жалгас Адылбаевыг хүсэлтийнх нь дагуу өнөөдөр  хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол, Казахстан улсын хооронд иргэдээ харилцан татан авах тусгай нислэг үйлдэх талаар санал солилцлоо. Казакстан улсаас эх орондоо ирэхээр Монгол Улсын 1000 гаруй иргэн хүсэлтээ ирүүлээд байгаа юм. Харин Казахстаны 100 гаруй иргэн нутаг буцах хүсэлтэй байгаагаас дийлэнх нь Баян-Өлгий аймагт байгаа аж.

Шадар сайд Ө.Энхтүвшин, “Бид Казахстан улс руу захиалгат нислэг үйлдэх төлөвлөгөөтэй байсан. Хугацааны хувьд ирэх сарын эхний хагаст гэсэн бодолтой байна. Учир нь ойрын үед гадаадаас татан авсан иргэдийн тусгаарлалтын хугацаа энэ үеэр дуусах юм. Танай Засгийн газар ойрын хугацаанд “COVID-19″ цар тахлыг бүрэн хяналтадаа авна гэдэгт итгэлтэй байна” гэсэн юм.

Элчин сайд Жалгас Адылбаев цаг гарган, хоёр улсын хооронд харилцан иргэнээ татан авах талаар санал солилцсонд чин сэтгэлийн талархал илэрхийлсэн юм.

Ташрамд дурдахад, Казахстанд “COVID-19”-ийн 9400 гаруй тохиолдол бүртгэгдэж, 4600 гаруй нь эдгэрчээ.

http://credit-n.ru/offers-zaim/online-zaym-na-kartu-payps.html http://credit-n.ru/offers-zaim/srochnodengi-online-zaymi.html http://credit-n.ru/zaymyi.html

Санал болгох мэдээ

НИТХ-ын ээлжит хуралдаан өнөөдөр болно

Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXII хуралдаан өнөөдөр /2024.04.18/ 10:00 цагт хуралдана. Хуралдаанаар: -Нийслэлийн хэмжээнд агаар, орчны …