Т.Билэгжаргалд шүүхээс 2.8 жилийн хорих ял оноожээ

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газраас энэ оны хоёрдугаар сарын 1-ний өдөр жүжигчин Т.Билэгжаргалыг хар тамхи, сэтгэц нөлөөт бодис хэрэглэж байхад нь Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээс баривчилсан байдаг.

Түүнд холбогдох хэргийг тавдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцэх байсан ч шинжээчийн дүгнэлт ирээгүй гэх шалтгаанаар хойшлоод байсан юм.

Улмаар Сэтгэцийн эрүүл мэндийн төвийн Шүүх сэтгэц, эмгэг судлалын шинжээчдийн гаргасан “Т.Билэгжаргал нь сэтгэцийн эмгэгтэй, хэрэг хариуцах чадваргүй” гэх дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэн, магадалгаа дахин гаргуулахаар хүлээж байсан юм.

Тэгвэл шүүхэд ирүүлсэн шинжээчийн дүгнэлтээр жүжигчин Т.Билэгжаргалыг “Хэрэг хүлээх чадвартай” гэж үзсэн байна.

 Т. Билэгжаргалд холбогдох шүүх хурал өнөөдөр /2020.05.27/ Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өглөөний 09.30 цагт эхэлж, хоёр цаг хэлэлцсэний  дараа шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа.

Шүүхээс Т. Билэгжаргалыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7.1 буюу  мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашигласан, мун хуулийн 11.4.1 буюу хүний эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэгт тус тус буруутгаж, шүүхээс хоёр жил, найман сар, арав хоногийн  хорих ял оноож, ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр боллоо.

http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …