ХӨСҮТ: Долоон хүнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Тавдугаар сарын 26-нд гурван лабораторид нийт 248 хүнд шинжилгээ хийхэд 241 хүнээс коронавирус илрээгүй. Долоон хүнд коронавирус илэрлээ.

Тэдний зургаа нь тавдугаар сарын 26-нд Москва-Улаанбаатарын онгоцоор ирж ХӨСҮТ-д тусгаарлагдсан байсан оюутан. Мөн тавдугаар сарын 13-нд ирж тусгаарлагдсан байсан цэргийн сургуулийн нэг оюутны давтан шинжилгээнээс коронавирус илэрлээ. Цэргийн сургуулийн оюутны хувьд тусгаарлагдсанаас хойш 14 дэх хоног дээр вирус илэрч байгаа нь тусгаарлалтын хугацааг 21 хоног болгосон шийдвэр зөв гэдгийг харуулж байна.

Өнөөдөр сайн мэдээтэй. Зургаан хүн эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжиж байгаа. Эдгэрсэн хүмүүс 14 хоног эмчилгээ хийлгэсэн цэргийн сургуулийн оюутнууд” гэв.

http://credit-n.ru/vklady.html http://credit-n.ru/offers-zaim/creditplus-online-zaimi.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.