Засгийн газраас өндөржүүлсэн бэлэн байдлыг сунгах тогтоолыг баталлаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр өглөө 08:00 цаг эхэллээ. Хуралдаанаар УОК-ын Шуурхай штабаас гаргасан энэ сарын 31-нийг дуустал үргэлжлэх “Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг”-ийг 6 дугаар сарын 30-ны өдрийг дуустал дахин нэг сараар сунгах саналыг хэлэлцсэн байна.
Ийнхүү Засгийн газраас Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол баталлаа.

Энэ талаар Засгийн газрын ХМХХ-ийн дарга Ц.Ганзориг “Бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг сунгах тогтоол батлагдлаа. Эх, нялх, балчир хүүхдийн эрүүл хүнс, зөв хооллолтыг дэмжих үндэсний хөтөлбөр батлах тухай гэх мэт 15 асуудал хэлэлцэнэ. Яг одоо Ерөнхий сайд налайхад барьж буй шахмал түлшний үйлдвэрийн явцыг нягталж байна.50 хувь бууруулсан нийслэлийн утааг ирэх өвөл 80 хувь хүртэлх хувиар бууруулж, налайхад 1500 ажлын байр бий болох ажил амжилттай урагшилж байна” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/trips.html http://credit-n.ru/electronica.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.