Ө.Энхтүвшин: Шинэ цэвэрлэх байгууламжийн ажлыг түргэтгэх шаардлага байна

Монгол улсын Шадар сайд Ө.Энхтүвшин өнөөдөр Төв цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаа болоод шинээр барьж буй цэвэрлэх байгууламжийн ажлын явцтай танилцлаа.
Төв цэвэрлэх байгууламж өнгөрсөн оноос лаг усгүйжүүлэх байгууламжийг ашиглалтад оруулсан бөгөөд ингэснээр бохирын үнэрийн тархалт 2-4 дахин буурчээ.

Лаг усгүйжүүлэх байгууламжийг 2018 оноос барьж эхлэн 2019 оны есдүгээр сард байнгын ашиглалт оруулсан.
Лаг усгүйжүүлэх байгууламж баригдахаас өмнө нойтон лагийг 3-5 жилд хатаадаг байсан бол одоо 1 өдрийн дотор хатаах боломжтой. Мөн өдөрт гарах лагийн хэмжээ 1200 м3 байсан нь багасаж 190 м3 болсон ба 120 ppm байсан үнэрийн тархалт 22-26 ppm болтлоо буурсан байна.

Өмнө нь 44 карт буюу лаг хатаах талбайд нойтон лагийг ил асгаж байгалийн аргаар 3-5 жилд хатаадаг байснаас их хэмжээний бохирдол үүсэж эвгүй үнэр гардаг байжээ.
Мөн иргэд бохир усандаа маш олон төрлийн цэвэрлэгдэхгүй, шүүгдэхгүй зүйлсийг хийснээр Төв цэвэрлэх байгууламжид ирсэн бохироос их хэмжээний үс, ноос ялгарч буй нь тулгамдаж байгаа нэг асуудал гэдгийг Барилга хот байгуулалтын яамны газрын дарга О.Лхагвацэдэн танилцуулсан. Улмаар түүнийг заавал механик аргаар буюу гараар ялгах шаардлага гарч, чирэгдэл учирч байгаа гэлээ. Зөвхөн иргэд гэлтгүй үйлдвэрүүд өөрсдөө урьдчилан цэвэрлэх байгуламжгүй тул хаягдал нь шууд төв цэвэрлэх байгууламжид ирж, улмаар Төв цэвэрлэх байгууламж дахь хүнд металлын хэмжээ зөвшөөрөгдөх хэмжээнээс их болжээ.
Шадар сайд Ө.Энхтүвшин “2018 оноос хойш их ажил хийжээ. Ялангуяа 24 га талбайд 50 жил болсон хур лагийг цэвэрлэсэн одоо хуурай талбай болсон нь их сайн байна. Шинэ үйлдвэр баригдахаас өмнө усгүйжүүлэгч байгууламжийг ажиллуулж байна. Уг байгууламж орох арга байхгүй. Би бол хоёр амьсгалаад л огиод буцаад гараад ирсэн. Гэтэл тийм нөхцөлд 17 хүн сая орчим төгрөгийн цалинтайгаар ажиллаж байна. Тэдний хамгаалалтыг анхаарах шаардлагатай. Тус байгууламж лагийг 70 хувь хүртэл усгүйжүүлж байгаа ба цаашлаад хатааж нунтаг болгоно. Миний ойлгосноор уг ажлыг хийхэд нийт 10 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас 2 тэрбум төгрөгийг Улаанбаатар хотоос гаргажээ. Тиймээс шаардлагатай 8 тэрбум төгрөгийг даруйхан Засгийн газрын хуралдаанд оруулж шийдвэрлүүлэх шаардлагатай юм байна.
Хятадын 62.7 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр барьж буй шинэ үйлдвэрийг барих ажил дөнгөж эхэлж байна. Одоогоор КОВИД-19 халдварын улмаас болж инженер техникийн ажилчид орж ирж чадахгүй ажил зогсчихсон. Цахимаар хуралдаж ажлаа явуулж буй ч нэлээн хоцрогдолтой байгаа юм байна. Тиймээс энэ ажлыг түргэтгэх шаардлага байна. Тэгэхгүй бол энэ ажил зогсонги байдалтай л байх нь” гэв.

Одоогийн ажиллаж буй цэвэрлэх байгууламж нь 150 мянган м3 усыг хоногт цэвэрлэх чадалтай бол шинээр баригдаж цэвэрлэх байгууламж нь хоногт 250 мянган м3 усыг цэвэрлэх чадалтай юм. Шинэ байгууламж нь лагаас гарган авсан биохийгээр цахилгаан эрчим хүч гаргаж Төв цэвэрлэх байгууламжийн цахилгаан хэрэглээний 30 хувийг ханган, урсгал зардлыг бууруулах давуу талтай аж. 2019 онд эхэлсэн шинэ цэвэрлэх байгууламжийн төслөөр нийт 17 га газарт 38 төрлийн обьект баригдах ба барилгын ажил 2023 онд дуусч Улсын комисст хүлээлгэн өгөх хуваарьтай байгаа юм гэж Монгол Улсын Шадар сайдын Ажлын албанаас мэдээллээ.

http://credit-n.ru/informacija.html http://credit-n.ru/offers-zaim/greenmoney-online-zaymi-za-20-minut.html http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.