Илүүдэл жингээсээ хэрхэн салах вэ?

Бүсгүй та өөрийн жиндээ санаа зовдог уу? Зовдог бол яг хэзээнээс өөрийгөө өөрчлөх алхмыг эхлүүлэх гэж байна? Өдөр болгон “яг маргааш” гэж өөрийгөө хуурч байгаа юм биш биз. Учир нь ертөнцийн маргааш дуусахгүй шүү дээ. Тиймээс энэ бодлоосоо салж, өөрчлөлтийг эхлүүлэх цаг нь болжээ. Урам зориг дүүрэн бүсгүй таньд тус хүргэх хэдэн зөвлөмжийг бэлтгэн хүргэж байна. 

1. Алхангаа туръя

Хэрэв таны ажил болон сургууль гэртэй чинь ойрхон бол өглөө эртхэн босоод алхаад явахад яагаад болохгүй гэж. Өглөө эрт алхах нь цусны эргэлт сайжирч, жин хасахад нөлөөлж, тухайн өдрийн эрч хүчийг нэмэгдүүлж өгдөг байна. Танд яаралтай биш л бол ойрхон газрын замыг заавал машин унаа гэлтгүйгээр алхаад явчхаж байгаарай. Алхалт хоорондын зайг уртасгаж, хол болговол гуя, өгзөгний булчинд онцгой нөлөөлнө.

2. Хооллонгоо жингээ хасацгаая

Жингээ хасах үед хооллолтоо зохицуулна гэдэг бэрхшээлтэй санагдаж байгаа бол эсэргээрээ энэ бол үнэхээр амархан зүйл. Учир нь та зүгээр л өглөө өдөр оройн хооллолтын дүрмийг санаад, хажуугаар нь сахар ихтэй шингэн зүйлээс татгалзаж, усаа нимбэгээр амт оруулан боломжтой цагаараа байнга уухад л хангалттай. 

3. Бага багаар байнга хөдөл

ДЭМБ-ын судалгаагаар хүмүүсийн 60-85 хувь нь эрүүл мэнддээ ашиг тустай дасгал хөдөлгөөн хийдэггүй гэсэн дүгнэлт гарчээ. Хүн өдрийн 5-8 цагт байнга хөдөлгөөнтэй байхыг эмч нар зөвлөдөг. Ингэснээр биеийн идэвх хөдөлгөөн мэдрэмжтэй байдал сэргэж өөртөө итгэх итгэлтэй болдог аж. Иймээс та өдөрт бага багаар дасгал хөдөлгөөнийг тууштай хийх хэрэгтэй. 

 4. Хамтдаа эхлүүл

Фитнесс-т явна гэж шийдэхээр л ганцаардаад, мөн бусад хүмүүсээс санаа зовоод, дараагийн удаа гэж хойш суусаар байх уу? Хэрвээ тийм бол жингээ хасах зорилготой өөр хэн нэгэн юм уу эсвэл найзуудтайгаа хамтарч фитнесс, иог, усан сэлэлтээр хичээллээрэй. Хамтын хүч үр дүнгээ хурдан өгдөг шүү.

5. Сайн унтаж амрах

Хүн өдөрт 8 цаг унтах ёстой байдаг. Тэгвэл өдрийн алжаалаа тайлахын тулд орой эрт орондоо орж унтаж байгаарай. Хэрвээ шөнө нойр хүрдэггүй бол унтах ёстой цагаасаа 60 минутын өмнө амжуулахыг хүссэн ажлаа хийх хэрэгтэй. Таны нойр амархан хүрэх болно гэж “NYC Sleep Doctor”-ийг үүсгэн байгуулагч, “Сайн унтагч” номын зохиолч физиологич эмч, эрдэмтэн Janet Kennedy зөвлөж байна.

onefit.mn

http://credit-n.ru/business-kredit.html http://credit-n.ru/offers-zaim/viva-dengi-credit.html http://credit-n.ru/debitovaya-karta.html

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …