Л.Мөнхтүшиг: Алтанбулаг боомтоор 594 орчим оюутан ирнэ гэсэн тооцоолол байна

Улсын онцгой комиссын шуурхай штабаас өнөөдөр /2020.05.26/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг “ УОК, Засгийн газрын шийдвэрээр өнөөдөр өглөө ОХУ-аас иргэдээ татан авах ажиллагаа эхэлсэн. Өнөөдөр өглөө захиалгат нислэгээр ирсэн 171 иргэдээс гадна өнөөдөр болон маргааш Алтанбулаг боомтоор бусад оюутан залуучуудыг татан авна.

Алтанбулаг боомтоор нийт 594 орчим оюутан ирнэ гэсэн тооцоолол байна. Эдгээр хүмүүсийг нэвтрүүлсний дараа төмөр замаар нийслэлийн тусгаарлах байранд тусгаарлана. Энэ оюутнуудаа татан авсны дараа дараагийн татан авах ажиллагааг товлоно.Монгол Улсад нэгдүгээр сараас хойш нийт 62 мянган иргэн ирсэн. Эдгээр иргэдээс 8498 иргэнийг тусгай нислэг болон газраар татан авснаас 3488 иргэнийг агаарын замаар үлдсэнийг нь газраар авчирсан байна.

Дараагийн татан авах ажиллагаа өнөөдөр, маргааш ирж буй оюутнуудаас ихээхэн хамаарна. Оюутнуудаас халдвар илэрч болзошгүй тул эмч ажилчдын хүрэлцээ хангамжийг тооцож үзнэ. Мөн тусгаарлах байрны хүрэлцээ хангамж зэрэг асуудлаас хамаарч дараагийн улсаас татан авах ажиллагааг зохион байгуулна “ гэж мэдэгдлээ.

ОБЕГ-ын Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэл “Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 1248 иргэн тусгаарлагдаж байна. Үүнээс 790 нь Улаанбаатар хотын эмнэлэг, зочид буудал, амралтын газар тусгаарлагдаж байгаа. Үлдсэн 458 хүн орон нутагт тусгаарлагдаж байна. Өнөөдөр ОХУ-ын Москва хотоос 171 оюутан ирсэн. Тэдний 89 хувь нь эмэгтэйчүүд байна” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/offers-zaim/dozarplati-srochnye-zaimi-online.html http://credit-n.ru/offers-zaim/creditter-srochnye-zaymi-online.html http://credit-n.ru/trips.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …