Д. Нямхүү: Дөрвөн оюутан эдгэрч дараагийн шатны ажиглалт руу шилжлээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ хийлээ. Энэ үеэр эмчилгээнд байгаа иргэдийн талаарх мэдээллийг ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү өглөө.

Тэрбээр “Тавдугаар сарын 25-нд гурван лабораторид нийт 193 хүнд шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 18, тавдугаар сарын 14-нд Алтанбулаг боомтоор орж ирээд ахмадын сувилалд тусгаарлагдсан 24 хүнд давтан шинжилгээ хийсэн. 14-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн иргэд 12 хоноод байгаа бөгөөд энэ хугацаанд 2-3 удаа давтан шинжилгээ хийж хянасан. Дорноговь аймгийн 17 тээврийн жолоочийн сорьцоос коронавирус илрээгүй. Тандалтын зорилгоор 10 хүнээс шинжилгээ авахад мөн коронавирус илрээгүй. Дархан-Уул аймагт 19 жолоочоос, Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан хоёр, Орхонд тусгаарлагдсан 103 хүнд давтан шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдөр дөрвөн оюутан эдгэрч ХӨСҮТ-өөс дараагийн шатны ажиглалт руу шилжлээ. Москвагаас ирсэн эдгээр оюутнууд 42-43 хоног эмчилгээ хийлгэж, эдгэрлээ. Нийт батлагдсан тохиолдол 141 байгаа бол эдгэрсэн нь 37 болж байна. Эмчлэгдэж байгаа 104 хүний биеийн байдлыг үнэлбэл, хөнгөн 95, хүндэвтэр 9 хүн байгаа” гэсэн мэдээллийг өглөө.

http://credit-n.ru/informacija.html http://credit-n.ru/zaymi-na-kartu-blog-single.html http://credit-n.ru/offers-zaim/vivus-potrebitelskie-zaymy-online.html

Санал болгох мэдээ

Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хаслаа

Өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар гадаадын иргэнд газрыг 100 жилээр эзэмшүүлэх заалтыг Хөрөнгө оруулалтын хуулиас хасах …