АИ-92 авто бензин 1,320-1,400 төгрөгийн хооронд борлуулагдана

Ашигт малтмал газрын тосны газраас шатахууны үнийн асуудлаар /2020.05.26/өнөөдөр мэдээлэл хийлээ.

АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр “Засгийн газрын 114 дүгээр тогтоолд гадаад зах зээл дээрх газрын тосны үнэ буурсантай холбоотойгоор бүх төрлийн шатахууны үнийг 300-400 төгрөгөөр буулгах, цаашид урт хугацаанд үнийг тогтвортой байлгахаар заасан.

Уг тогтоолыг хэрэгжүүлэхийн тулд АИ-92 бензины үнийг найман сарын хугацаанд тогтвортой байлгах ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хугацаанд Говь-Алтай, Завхан аймгуудад АИ-92 авто бензин нэг литр нь 1,670 төгрөгөөс хэтрэхгүйгээр иргэдийн гар дээр очно. Харин Улаанбаатар хотын хэмжээнд 1,320-1,400 төгрөгийн хооронд АИ-92 авто бензин борлуулагдана гэсэн үг. Өчигдрөөс эхлээд авто бензин, дизелийн түлшний жижиглэнгийн үнэ бууж эхэлсэн. Өнөөдрөөс жигдэрнэ” гэж мэдэгдлээ.

2020 оны тавдугаар сарын 23-ны байдлаар: А-80 авто бензин 50 төгрөгөөр, АИ-92 авто бензин 80-100 төгрөгөөр , АИ-95 авто бензин 200 төгрөгөөр, Дизель түлш 160 төгрөгөөр буурсан.

Улаанбаатар хотын нутаг дэвсгэрт жижиглэнгийн борлуулалтын дундаж үнэ: /Өнөөдрийн байдлаар/

А-80 авто бензин-1,350 төгрөг

АИ-92 авто бензин – 1,360 төгрөг

АИ-95 авто бензин 1,800 төгрөг

Дизель түлш – 1,990 төгрөг байна.

http://credit-n.ru/zaymyi.html http://credit-n.ru/offers-zaim/bistrodengi-zaymi-online-nalichnymi.html http://credit-n.ru/offers-zaim/denga-zaimy-nalichnimi.html
Холбоотой мэдээлэл

Comments are closed.