Хонг Конгийн бослого дахин сэргэж, цагдаагийн эсэргүүцэлтэй тулгарлаа

БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй хуулийг эсэргүүцсэн энгийн иргэдийн жагсаал Хонг Конгод энэ сарын 24-ны өдрөөс эрчээ авч эхэлжээ.

Хонг Конгийн гудамжинд энэ сарын 24-ны өдөр мянга мянган хүн цугларч, нутгийн эрх мэдэл, иргэдийн эрх чөлөөнд заналхийлсэн БНХАУ-ын хэрэгжүүлэх гэж буй үндэсний аюулгүй байдлын талаар маргаантай хуулийг эсэргүүцэн жагсжээ.

Жагсагчид үд дундын үед хөл хөдөлгөөн ихтэй дүүрэгт цугларч эхэлсэн байна. Гэвч хагас цаг ч бололгүй цагдаа нар жагсагчдын эсрэг нулимс асгаруулагчаар шүршжээ. Учир нь жагсагчид хөл хорионы дэглэмийг зөрчин олноор цугларсан нь хууль бус үйлдэлд тооцогдох гэнэ. Эрх баригчид жагсаалыг хууль бус хэмээн тодорхойлж, цагдаа нарыг даруй арга хэмжээ авахыг тушаасан аж. Гэвч цагдаа нарын шаардлагыг үл тоон хэдэн мянган хүмүүс өнгөрсөн жил зургаан сар гаруй үргэлжилсэн тэмцлийн үеэр хэрэглэгдэж байсан “Хонг Конгийн чөлөөл, бидний хувьсгалын цаг ирлээ” гэх мэт уриагаа хашгиран жагссан аж.

Мөн зарим нь “Хонг Конгийн тусгаар байдал бол үүнээс гарах ганц зам” хэмээж, олон хүн Хонг Конгийн тусгаар байдлыг илэрхийлсэн цэнхэр далбаа намируулан зам хааж, цагдаа нар луу хог шидэлсэн хэрэг гарчээ. Шинэ хуулийн дагуу энэ мэт бослого, тэмцэл гаргах, үймээн самуун зохион байгуулах, урвах, салан тусгаарлах нь хориотой юм. Тиймээс олон хүн шинэ хуулийг Бээжин өрсөлдөгчдөө чимээгүй болгох, иргэдийн эрх чөлөөнд халдах оролдлого хэмээн үзэж байгаа билээ. Энэ жагсаалын үеэр цагдаа нар 120 хүн баривчилсан бөгөөд Хонг Конгийн удирдагч Керри Лэм Бээжингийн талд байгаагаа илэрхийлсээр байгаа билээ. Тэрбээр шинэ хуулийг бүрэн дэмжиж байгаа бөгөөд энэ хууль иргэдийн эрх чөлөөнд халдахгүй хэмээн мэдэгдэж байсан юм.

http://credit-n.ru/offers-zaim/zaymer-online-zaymi.html http://credit-n.ru/oformit-kredit-online.html http://credit-n.ru/offers-zaim/sms-finance-express-zaimy-na-kartu.html

Санал болгох мэдээ

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль “Ай Си Ти” групптэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав

Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их сургууль  өнөөдөр /2024.04.10/ мэдээллийн технологийн салбарт тэргүүлэгч “Ай Си Ти” …