Улаанбаатар хотод өдөртөө 22 хэм дулаан

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно.

2020 оны 05 дугаар сарын 26-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бага зэргийн бороо орно. Салхи их төлөв хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар 16-21 хэм, Увс нуур болон Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор 24-29 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.

Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи хойноос секундэд 6-11 метр. 20-22 хэм дулаан байна.

http://credit-n.ru/kreditnye-karty-blog-single.html http://credit-n.ru/avtokredit.html http://credit-n.ru/electronica.html

Санал болгох мэдээ

Улаанбаатарт дуу цахилгаантай бага зэргийн аадар бороо орно

Малчид, иргэдийн анхааралд: Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, дуу цахилгаантай аадар бороо орж, нутгийн өмнөд …