УОК-ын Шуурхай штабын ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа

 УОК-ын Шуурхай штабын дарга, ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Б.Ууганбаяраар ахлуулсан ажлын хэсэг Дорноговь аймагт ажиллалаа.

Ажлын хэсэгт ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх, сургалт, сурталчилгааны хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Бат-Эрдэнэ, Халдварт өвчин судлалын үндэсний төвийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч А.Билэгт, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Батдорж, ХӨСҮТ-ийн тархвар судалгааны эмч Д.Дэлгэрмаа нар  багтан ажилласан юм.

 Ажлын хэсгийн бүрэлдэхүүн цартахалаас урьдчилан сэргийлэх, бэлтгэл бэлэн байдал, салбар хоорондын хамтын ажиллагааг уялдуулах зорилгоор “Шинэ Коронавирус (COVID-19)-т  халдварын сэргийлэлт, хяналт”, Ослын удирдлагын систем”, “Коронавирусийн үед хийх халдваргүйжүүлэлтийн үйл ажиллагаа”, “Go data” аппликейшны хэрэглээ болон цар хүрээ”, “Болзошгүй гамшиг, нийгмийн эрүүл мэндийн ноцтой байдлын үеийн хариу арга хэмжээ” сэдвүүдээр сургалт зохион байгууллаа.  

Сургалтад аймгийн Онцгой комисс, Сайншанд, Замын-Үүд сумдын шуурхай штабын бүрэлдэхүүн удирдах бүрэлдэхүүн хамрагдсан бөгөөд сургалтын төгсгөлд хурандаа Б.Ууганбаяр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, үүрэг чиглэл өгсөн юм гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

http://credit-n.ru/trips.html http://credit-n.ru/offers-zaim/ezaem-zaim-online-za-15-minut.html http://credit-n.ru/offers-zaim/moneza-online-zaym.html

Санал болгох мэдээ

Увс:“Улбар шар” түвшинд шилжүүлсэн хугацааг сунгалаа

Коронавируст /Ковид-19/-ын цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж Төрийн болон …